Нүүр хуудасМэдээУХХК: Нийтийн эзэмшлийн 50 байршил дахь төлбөртэй зогсоолын менежментийг сайжруулахаар ажиллаж байна

УХХК: Нийтийн эзэмшлийн 50 байршил дахь төлбөртэй зогсоолын менежментийг сайжруулахаар ажиллаж байна

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хойд зогсоолд борооны ус ихээр тогтсоноос талбай эвдэрч, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хүндрэл үүсээд байна.

Уг асуудлыг нөхөөсөөр шийдвэрлэх боломжгүй тул талбайн өндрийн түвшинг бүхэлд нь шинэчилж, гадаргын усыг нэг цэгт төвлөрүүлэн далд шугам сүлжээгээр зайлуулах техникийн шийдэл бүхий зураг төслийг Улаанбаатар хотын хөгжлийн корпораци ХК боловсруулжээ.

Холбогдох бичиг баримтыг Геодези, усны барилга байгууламжийн газарт хүргүүлсэн бөгөөд одоогоор зураг төсөл баталгаажих шатанд хүлээгдэж байгаа, батлагдангуут талбайн бүрэн хучилт болон ус зайлуулах системийн шинэчлэлийн ажлыг хийж байна.

Төслийн байршил: Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн зүү хойд талд

https://maps.app.goo.gl/hsHJjkXjyzWoYW39A

Ухаалаг зогсоолоор дамжуулан:

Чөлөөтэй зогсоолыг хурдан олох

Цахимаар төлбөрөө хийх

Аюулгүй, хяналттай орчинд машинаа байршуулах

Лавлах дугаар: 7227 8998

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН