Нүүр хуудасМэдээФранц Улсаас гал түймэр унтраах албанд 21 автомашин нийлүүлэхээр болжээ

Франц Улсаас гал түймэр унтраах албанд 21 автомашин нийлүүлэхээр болжээ

Франц улсаас Монгол Улсад ирэх 8, 9 дүгээр сард гал түймэр унтраах үндсэн албаны 21 автомашин нийлүүлнэ.

Эдгээр автомашин үйлдвэрлэлийн сүүлчийн шалгалт хийж, автомашины ашиглалтын явцад үүсэх асуудал,цаг уурын нөхцөлд тохируулан сайжруулж өөрчлөх талаар ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр БНФУ болон Бүгд Найрамдах Беларусь улсад ажиллах үеэрээ зөвшилцлөө.

Тэрбээр, Франц Улсын Лион хот дахь “Десотел” группын “Невориз” дахь автомашины үйлдвэрт зочилж, автомашины үйлдвэрлэл хариуцсан инженер Марк Ларев, Степан Сервайс, Алайн Пероуд нартай уулзан, үйлдвэрийн үйл ажиллагаа, явц, үйлдвэрлэж буй автомашин, техниктэй танилцжээ.  

Түүнчлэн Беларусь Улсын Борисов хот дахь “Пожснаб” компанид зочилж, тус компанийн ерөнхий захирал Олег Александрович Дерябин, дэд захирал Сергей Николаевич Захаревич, бусад холбогдох мэргэжилтэнтэй уулзав. Уулзалтын үеэр цаашид хоёр дахь шатны төсөл хэрэгжүүлэх боломж, хамтын ажиллагааны талаар санал солилцсоныг ОБЕГ-аас мэдээллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН