Нүүр хуудасМэдээХаламжаас хөдөлмөрт шилжих бодлогын хүрээнд 5766 өрх хүнсний талон авахаа больжээ

Халамжаас хөдөлмөрт шилжих бодлогын хүрээнд 5766 өрх хүнсний талон авахаа больжээ

2021 оны 07 сард 449 өрх, 08 сард 1435 өрх, 09 сард 1561 өрх, 10 сард 2321 өрх нийт 5766 өрх Хүнсний талон авахаа больсон байна.

Түүнчлэн хэд хэдэн аймаг болон нийслэлийн Баянгол дүүргийн нэг хорооны өрхүүд хүнсний талон авдаггүй болжээ.Тодруулбал,

  • 2019 оны нэгдүгээр сард Говь-Алтай аймгийн Алтай сум Хүнсний талонгүй сум
  • 2020 оны нэгдүгээр сард Сэлэнгэ аймгийн Бугант сум Хүнсний талонгүй сум
  • 2020 оны аравдугаар сард Говь-Алтай аймгийн Баянтоорой тосгон
  • 2021 оны гуравдугаар сард Дорноговь аймгийн Сайхандулаан
  • 2021 оны долдугаар сард Хэнтий аймгийн Баян-Овоо, Өмнөговь аймгийн Хүрмэн 
  • 2021 оны наймдугаар сард Дорноговь аймгийн Алтанширээ
  • 2021 оны аравдугаар сард Дархан-Уул аймгийн 11, 12, 16-р баг, Улаанбаатар Баянгол дүүргийн 2-р хороо хүнсний талон авдаг өрхгүй болж, ажлын байранд зуучлагдсан байна.

“2022 онд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн үйл ажиллагаа илүү тэлнэ. Байгаа хөтөлбөрүүд дээр “Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” хөтөлбөр нэмэгдэнэ. Өрх дээр суурилсан “Төгсөлтийн аргачлал”-аар урт хугацааны туршилт хөтөлбөрийн төсөл эхэлж байна” хэмээн ХНХ-ын сайд А.Ариунзаяа цахим хуудастаа мэдээлжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН