Нүүр хуудасБусадХалуухан шөнийн төлөө юу хийх вэ

Халуухан шөнийн төлөө юу хийх вэ

Бүсгүй та нэгэн хэвийн сексийн амьдралаасаа уйдаж байна уу? Унтлагын өрөөндөө халуухан уур амьсгал бүрдүүлэхэд чинь тус болох 10 жорыг танд хүргэж байна.

1. Хамгийн чухал нь дуу авиа
Хайрт тань таныг хүүхэлдэй мэт дуугүй хэвтээсэй гэж хүсдэггүй нь лавтай. Тиймээс та “томоотой” нэгэн бол энэ байдлаа өөрчилсөн нь дээр. Та дотоод сэтгэлийн хөдөлгөөнөө дуу авиагаар илэрхийлэх нь түүнийг уриалан дуудах хамгийн шилдэг арга. Хэрэв та өөрийгөө эвгүй байдалд орно хэмээн эмээж байгаа бол “од тоологчдын” тухай онигоо байдгийг санахад илүүдэхгүй.

2. Бразилчуудаас сурах зүйл бий
Таны нууц эрхтэний үс ч бас сексэд нөлөөлдөг. Тиймээс яг одоо гоо сайхан руу явж, үсээ засуулаарай. Ингэхдээ юу ч үлдээлгүй хуулах гэж яарсны хэрэггүй. Хэлбэр гарган засуулах нь эрчүүдийн анхаарлыг илүүтэй татдаг.

3. Дотуур хувцсандаа анхаарал тавь
Гадуураа энгийн л кофт, урт банзал гээд юу ч өмсч болно. Хамгийн гол нь дотуур хувцсаа дур булаам, тачаангуй харагдуулахуйц байхаар сонгоорой. Ингэснээр та эрч хүчтэй, үзэсгэлэнтэй, өөртөө итгэлтэй байдлыг мэдрэх болно. Мэдээж амраг тань энэ бүхнийг хараад мунаг эр шиг аашлах вий.

4. Гараа оролцуулж сур
Гар хангалга хийх хоёр арга бий. Нэгдүгээрт: Хоёр гараараа хамтрагчийнхаа нуудгайд наалдуулан эргүүлэх хөдөлгөөнөөр гар хангалга хийдэг. Эсвэл нэг гараараа хамтрагчаа илэнгээ нөгөөгөөр нууц эрхтэнийг нь атган, угаас үзүүр лүү шувтар.

5. Амттанаар хийсэн хөхөвч
Австрийн нэгэн загвар зохион бүтээгч шоколадан хөхөвч урласан гэдэг. Яагаад түүнээс санаа авч болохгүй гэж. Хайрт тань амттанаар урласан хөхөвч идэхээсээ татгалзахгүй л болов уу.

6. Нүцгэн “тогооч”
Эрдэмтэд нэгэн сонирхолтой судалгаа хийжээ. Хоолоо хийж буй нүцгэн эзэгтэй гайхалтай дур булаам харагддаг гэнэ. Тиймээс нүцгэнээр хоол хийх нь хосуудын сэрлийг өдөөгч хамгийн шилдэг хүчин зүйлд тооцогдох болжээ. Та ч гэсэн туршаад үзээрэй.

7. Тоглоом 
Секс шопоос чичирдэг эрхтэн худалдаж ав. Сүүлийн үед энэ бяцхан бүтээлийг хэрэглэгчдийн тоо олширч, гаднын орнуудад эмэгтэйчүүдийн эмч жор болгон бичдэг болсон тул та ичих хэрэггүй. Ингээд зориглон секс шоп орохоор шийдсэн бол дунд зэргийн хэмжээтэй, зөөлөн чичирдэг хиймэл эрхтнийг сонгоорой. Энэ бол эхлэн суралцагсдын хамгийн зөв сонголт.

8. Бүхэл шөнийн турш жаргах арга бий
Таны хувьд секс дөнгөж эхэлж байхад хамтрагч тань тавьчихдаг юм биш биз? Энэ бол эрчүүдийн түгээмэл бэрхшээл. Орь дуу тавих нь хурдан сексийн гол хүчин зүйл хэмээх ташаа ойлголт байдаг. Үнэн хэрэгтээ сэтгэл хөдлөлөө огт илэрхийлэхгүй байсан ч эр хүн өөрийгөө хянаж чадахгүй л бол яах ч аргагүй аж. Хэдэн цагаар хурьцал үйлдсэн ч өөрийгөө хянах хоёр арга байдаг. Дур тавих дөхмөгц өөр зүйл бодох, эсвэл түр завсарлах маягаар дур тавих явцыг удаашруулдаг. Түүнээс гадна дур тавихаас өмнө эр бэлэг эрхтэний толгойг хуруугаар хавчих арга ч бас бий.

9. Унтлагын өрөөндөө байрлуулсан зураг
Мэдээж хайртай гэр бүл, найзуудынхаа зургаар гэрээ чимэх сайхан л даа. Гэхдээ унтлагын өрөөндөө л биш шүү. Учир нь хөндлөнгийн хүмүүсийн зургийг унтлагын өрөөндөө харах нь эрчүүдэд таалагддаггүй гэнэ. Тиймээс гэр бүлийхэн, найз нөхдөө зочны өрөө рүү “хөөгөөд”, оронд иь хайрттайгаа хамт авахуулсан хамгийн сайхан зургаа өлгөөрэй.

10. Түүний биеийг урлагийн бүтээл болговол…
Боди артын тухай бүсгүй та сонсч п байсан байх. Үүнийг таашаал авахдаа хэрэглээд үзэх санаа хараахан төрөөгүй бол жимс, шоколадаар түүнийг будаад үзээрэй гэж зөвлөе.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН