Нүүр хуудасМэдээХоёр Солонгосын уулзалт дэлхий нийтийн анхаарлын төвд өнжив

Хоёр Солонгосын уулзалт дэлхий нийтийн анхаарлын төвд өнжив

БНСУ болон БНАСАУ-ын тэргүүн нарын дээд уулзалт амжилттай эхэллээ. Орон нутгийн цагаар баасан гарагийн өглөөний 9 цаг 30 минутад БНСУ-ын ерөнхийлөгч Мун Жен Ин болон БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун нар  хоёр улсын хилийн завсрын бүсэд уулзаж, улмаар уулзалт болох “Энхтайвны өргөө” рүү хамтдаа алхан очсоноор эхэлжээ.

Хоёр Солонгосын дээд уулзалт орон нутгийн цагаар 27-ны өдрийн өглөөний 9 цаг 30 минутад эхэлж, Панмунжон тосгонд байрлах “Энхтайвны өргөө”-нд албан ёсны яриа хэлэлцээр 10 цаг 30 минутад эхэлжээ.

Уулзалтын дундуур Хоёр Солонгосын тэргүүлэгчид тус тусдаа үдийн цайгаа барина. Харин дараагаар нь уулзалт үргэлжилж, улмаар энхтайвныг билгэдсэн мод суулгаснаар уулзалт өндөрлөнө. Энхтайвны өргөөний гадна суулгах нарс модны дэргэд “бид энд энхтайван, хөгжил цэцэглэлтийг суулгалаа” гэсэн бичээс бүхий дурсгалын үгс сийлсэн чулуу байрлуулах юм. Хоёр Солонгосын түүхэн 3 дахь удаагийн дээд уулзалт Сөүл болон Пхеньяны тэргүүлэгчдийн хамтарсан оройн хүндэтгэлийн зоогоор төгсөнө. Хүндэтгэлийн зоогийг “Саншайн” гэсэн үндсэн цэс гарган бэлтгэж байгаа юм.

БНАСАУ-ЫН АЛБАНЫ БҮРЭЛДЭХҮҮН:

  • БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун
  • БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын суртал ухуулгын албаны орлогч дарга Ким Ё Жон
  • БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын Нэгдсэн фронтын ажлын албаны тэргүүн Ким Ён Чхоль
  • Хоёр Солонгосыг эв найрамдлаар нэгтгэх яамны сайд Ри Сон Гвон
  • Батлан хамгаалахын сайд Пак Ён Сик
  • Гадаад хэргийн сайд Ли Ён Хо г.м

БНСУ-ЫН АЛБАНЫ БҮРЭЛДЭХҮҮН:

  • БНСУ-ын ерөнхийлөгч Мун Же Ин
  • БНСУ-ын Ерөнхий штабуудын комиссын тэргүүн Жон Гён Ду
  • БНСУ-ын Ерөнхийлөгчийн аюулгүй байдлын асуудал хариуцсан зөвлөх Чон Ый Ён
  • Үндэсний тагнуулын албаны дарга Сон Хун
  • Хоёр Солонгосыг нэгтгэх яамны сайд Чо Мён Гён
  • Үндэсний Батлан хамгаалах яамны сайд Сон Ён Му
  • Гадаад хэргийн сайд Кан Гён Хва

Хамтарсан ТУНХАГ баталж найрамдлын МОД суулгана 

Хоёр Солонгосын дээд хэмжэний уулзалтын үеэр Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мун Же Ин болон Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун нар хоёр улсын хил дагуух завсрын бүсэд уулзаж хамтарсан тунхаг бичигт гарын үсэг зурж, “эв найрамдлын билэг тэмдэг” болгон НАРС мод тарина. 1953 оноос хойш албан бусаар дайны байдалтай байгаа хоёр улсын тэргүүн нарын “эв найрамдлын билэг” нь нарс мод байх юм…

Хоёр Солонгосын хооронд дээд хэмжээний уулзалт нь 1950-1953 оны хооронд хоёр улсын хооронд үргэлжилсэн дайнаас хойш хийгдэж байгаа 3 дахь түүхэн дээд уулзалт болж байгаа юм. Он гарснаас хойш хурцадмал, тэр байтугай бараг цэрэг дайны байдалтай байсан хоёр улсын харилцаа Пёнчаний Өвлийн Олимпийн наадамд Хойд Солонгосын тал оролцохоор шийдвэрлэж, баг тамирчдаа илгээснээр хаалттай байсан харилцаа сэргэж, их спорт төөрөлдсөн ахан дүүсийг эргэн нэгтгэлээ гэж байсан юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН