Нүүр хуудасМэдээ2019 онд 1072 хувьцаа эзэмшигч нар ашиг хүртэж эхэлнэ

2019 онд 1072 хувьцаа эзэмшигч нар ашиг хүртэж эхэлнэ

“Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал өнөөдөр боллоо.

 

Хурлаар ногдол ашиг хуваарилах эсэх талаар Төлөөлөн Удирдах Зөвлөлийн шийдвэрийг танилцууллаа. Компанийн зүгээс энэ оны 9 дүгээр сард Монголын Хөрөнгийн биржид хувьцаагаа гаргахаар төлөвлөн ажиллаж байгаа бөгөөд цаашид олон улсын хөрөнгийн биржид гаргах чиглэлтэй ажиллахаар төлөвлөж байна. Ингэснээр 2019 онд иргэдэд ногдол ашиг олгох боломж бүрдэх юм.

Хурлын үеэр 2017 оны үйл ажиллагаа, санхүүгийн байдал, компанийн засаглал, ногдол ашиг хуваарилах асуудлаар асуулт хариулт өрнүүлж, санал солилцож, хувьцаа эзэмшигч иргэд аж ахуйн нэгж байгууллагуудтай хамтран ажиллах талаар ярилцлаа.

“Эрдэнэс-Таван толгой” ХК тайлант хугацаанд 461 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж өмнөх онуудын хуримтлагдсан алдагдлыг хааж 36 тэрбум төгрөгийн хуримтлагдсан ашгийг бий болгосон бөгөөд улсын төсөвт 235.5 тэрбум төгрөгийн татвар хураамж төвлөрүүлсэн нь өмнөх онтой харьцуулахад 3 дахин өссөн үзүүлэлт юм. Санхүүгийн тайланд иргэд, аж ахуй нэгжийн нийт 11.2 их наяд төгрөгийн хувьцааг бүртгэж балансын нийт хөрөнгө 11.8 их наяд төгрөгт хүрсэн.

“Эрдэнэс Таван Толгой” ХК 2017 онд 8.5 сая тонн нүүрс экспортолж 1.1 их наяд төгрөгийн ашигтай ажиллажээ. Мөн татварын ямар өр дарамтгүй байгаа гэлээ.Цаашид зах зээлд шинэ бүтээгдэхүүн гаргахаар зорьж байна.1072 хувьцааны хувьд 2018 оны 4-р улиралаас амь орж эхэлнэ. Ингээд 2019 онд 1072 хувьцаа эзэмшигч нар ашиг хүртэж эхэлнэ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН