Нүүр хуудасМэдээХэнтий аймгийн политехник коллеж амны хаалт үйлдвэрлэлээ

Хэнтий аймгийн политехник коллеж амны хаалт үйлдвэрлэлээ

Коронавирусын дэгдэлт өндөр байгаа энэ үед маскны хомсдолд ороод байгаа билээ. Тэгвэл Хэнтий аймгийн Хэрлэн сумын ЗДТГ орон нутагтаа амны хаалт үйлдвэрлэн иргэдийнхээ хэрэгцээг хангах санаачлага гаргаж, үүний хүрээнд өнөөдөр хотын захирагч Ц. Идэрбат эмийн эргэлтийн сан, Хэнтий Политехникийн коллежийн оёдолчидтой хамтран тэдний  үйлдвэрлэсэн амны хаалтыг худалдаалж эхэлсэн байна.

Улсын хэмжээнд өдөртөө 2 үйлдвэр 100 орчим мянган маск үйлдвэрлэж байгаа боловч нийтийн хэрэгцээнд хүрэлцэхгүй байгаа юм. МЭИК /төв эмийн сан/, Монос, Оргил дент, Бумбат, Оол, Байгаль, Эм-Эрдэнэ зэрэг 7 эмийн сангийн салбаруудаар эдгээр маск зарагдах юм байна. Ингэхдээ том хүний маск 1000 төгрөг, хүүхдийн маск 800 төгрөгийн ханшаар зарагдахаар болжээ. Тус эмийн сангууд оёдолчдын гар дээрээс ирсэн, дээрх тарифаар борлуулах бөгөөд нэг ч төгрөг нэмэхгүй худалдаална гэдгээ онцоллоо.

Эмийн эргэлтийн сангуудын хувьд ариутгалын цэнхэр спирт, гар ариутгагч санитас, бусад ариутгагч бодисууд улсын хэмжээнд хомс байгаа хэдий ч хангалтаа цаг тухайд нь авч, иргэдийн хэрэгцээг тасалдуулахгүй ажиллахыг хичээж байна гэдгээ хэллээ. 

Амны хаалт 10-15 мянган төгрөгт хүрээд байгаа энэ үед орон нутагтаа үйлдвэрлэн хямд үнэтэй амны хаалтаар иргэдээ хангах нь хомсдолыг арилгах, томуугийн дэгдэлтийг бууруулахад чухал ач холбогдолтой ажил болно гэж үзэж байгаа юм байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН