Нүүр хуудасМэдээХүн амын дунд зонхилон тусдаг өвчний үед хэрэглэх 16 эмийг үнэ төлбөргүй...

Хүн амын дунд зонхилон тусдаг өвчний үед хэрэглэх 16 эмийг үнэ төлбөргүй олгоно

Эмийн чанар, хүртээмжийг сайжруулах зорилтын хүрээнд “Novartis access” хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн. Хөтөлбөрийн хүрээнд хүн амын дунд зонхилон тохиолддог, нас баралт өндөртэй зүрх судас, чихрийн шижин, уушгины эмгэг болон хавдрын үед  хэрэглэгдэх 16 төрлийн эмийг үнэ төлбөргүй олгох нөхцөл бүрдсэн юм. 

Тэгвэл чихрийн шижин өвчтэй иргэдийн өдөр бүр хэрэглэдэг: 

  • Вилдаглиптин /50мг/,
  • Глимепиридщ /1мг, 2мг, 4мг/,
  • Мерформин/500мг, 1гр/ зэрэг эмийг эмийн хатуу зохицуулалттай орноос үйлдвэрлэгчийн үнэ буюу 1 ам.доллараар нийлүүлж эхэллээ. 

Улсын хэмжээнд 2021 онд чихрийн шижин өвчтэй 27.244 иргэн бүртгэгдсэн нь дотоод шүүрэл, тэжээлийн бодисын солилцооны өвчлөлийн 38.5 хувийг эзэлж байна. Мөн жилд 2500 гаруй иргэн чихрийн шижингээр оношлогдож байна. Иймд эрүүл хооллож, хоол тэжээлийн зохист байдалдаа анхаарч, тогтмол дасгал хөдөлгөөн хийж хэвшихийг ЭМЯ-наас анхааруулж байна.  

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН