Нүүр хуудасМэдээХүүхдийг осол гэмтлээс хамгаалах аян өрнүүлж байна

Хүүхдийг осол гэмтлээс хамгаалах аян өрнүүлж байна

Монгол Улсын Засгийн Газрын 2001 оны 224 дүгээр тогтоолд заасны дагуу Осол гэмтлийг бууруулах арга хэмжээг жил бүрийн 1 дүгээр сарын II, III дах долоо хоногт тодорхой сэдвийн дор зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жил тус аяны хүрээнд хүүхдийг осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, эрүүл аюулгүй орчныг бүрдүүлэхэд эцэг, эх, асран хамгаалагч, аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэхэд чиглэсэн “ХҮҮХЭД-АЮУЛГҮЙ ОРЧИН” сэдвийн дор ЭМЯ, НЭМҮТ, ГССҮТ хамтран зохион байгуулж байна. ГССҮТ-ийн хэмжээнд 2022 онд 153.589 осол гэмтлийн тохиолдол бүртгэгдсэний дотор 0-18 насны 61.030 хүүхэд осол гэмтэлд өртөж эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авчээ.

Хүүхдийн осол, гэмтлийг шалтгаанаар нь авч үзэхэд:

  • Зам тээврийн осол 4.387
  • Уналт 31.888
  • Амьгүй механик хүчинд өртөж гэмтсэн 8.540
  • Амьтай механик хүчинд өртөж гэмтсэн 8.255
  • Түлэгдэлт 3.152 эдгээр осол гэмтлийн шалтгаанууд тэргүүлсэн байна.

Аяны хүрээнд 21 аймаг, 9 дүүрэгт аян зохион байгуулах талаар албан тоот хүргүүлж, хамтран ажиллах, Хүүхдийг осол гэмтлээс урьдчилан сэргийлэх осол гэмтэлд хүргэж буй эрсдэлт хүчин зүйлийг бууруулах чиглэлээр мэдээлэл сургалт сурталчилгааг эрчимжүүлэх, Хорооны нийгмийн ажилтан, хэсгийн ахлагч нарт танхим болон цахим хосолсон сургалт зохион байгуулах, Захын хорооллын болон алслагдсан сум, тосгоны цэцэрлэгүүдэд нэгдсэн хуваарь гаргаж эцэг эхчүүдэд хуваарийн дагуу сургалт зохион байгуулах зэрэг олон талт ажлуудыг зохион байгуулж эхэлжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН