Улсын гуравдугаар төв эмнэлгийн Зүрхний судасны мэс заслын төвөөс хүүхдийн зүрхний эрүүл мэндийн талаарх мэдлэг, мэдээллийг олон нийтэд хүргэх, төрөлхийн зүрхний эмгэгийг эрт илрүүлэх, оношлох, эмчлэхийн ач холбогдлыг таниулах зорилгоор “Хүүхдийн зүрхний 7 хоног” арга хэмжээг 9 дүгээр сарын 7-13-ны өдрүүдэд зохион байгуулна.
Долоо хоногийн хугацаанд хүүхдийн зүрхний мэс заслын өнөөгийн нөхцөл байдал, мэс заслын технологи, багийн ажиллагаа, эмчилгээний үр дүн, эрт илрүүлэг, оношилгоо зэрэг чиглэлээр мэдээлэл, танилцуулга хүргэнэ.
9 дүгээр сарын 11 | 13:00-16:00
ЭРТ ИЛРҮҮЛЭГ БА ОНОШИЛГОО
Хүүхдийн төрөлхийн зүрхний эмгэгийн эрт илрүүлэг, зүрхний эхо оношилгоо, эмчийн зөвлөгөө бүхий олон нийтэд нээлттэй үзлэг, оношилгоо зохион байгуулна.
9 дүгээр сарын 12
ОЛОН НИЙТИЙН ӨДӨР – ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ЭРҮҮЛ МЭНД
Хүүхдийн зүрхний эрүүл мэндийн талаарх мэдээлэл, зөвлөгөөг олон нийтэд хүргэнэ.
Эцэг эхчүүд, иргэд, олон нийт та бүхнийг хүрэлцэн ирж, хүүхдийн зүрхний эрүүл мэндийн талаарх хэрэгтэй мэдээлэл, зөвлөгөө авахыг урьж байна.





