Нүүр хуудасМэдээХүүхдийн тусламжийн орыг 915-аар нэмж, томуугийн амбулаториудыг уртасгасан цагаар ажиллуулж эхэллээ

Хүүхдийн тусламжийн орыг 915-аар нэмж, томуугийн амбулаториудыг уртасгасан цагаар ажиллуулж эхэллээ

Тандалтын судалгаагаар манай улсын хувьд томуу, томуу төст өвчин идэвхжлийн буюу шар түвшинд байгаа гэдгийг албаны хүмүүс мэдээлсэн.

Үүнтэй холбоотойгоор тус өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд хүүхдийн тусламж, үйлчилгээний 835 орыг 915-аар нэмж, 1,750 болгосон байна.

Түүнчлэн амбулаторийн цагийг уртасгаж, ажлын өдөр 17:00-21:00, Бямба гарагт 11:00-18:00 цагийн хооронд ажиллахаар зохицуулалт хийсэн тухай Нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр мэдээллээ.

Ташрамд дурдахад, томуугийн вакциныг ажлын цагаар бүх өрх, дүүргийн эмнэлгүүдээр хийж байгаа.

Мөн томуу, томуу төст өвчин оноштой нийт хүний 90 хувь нь 14 хүртэлх насны хүүхэд, үүний 60 хувь нь дөрөв хүртэлх насны хүүхэд эзэлж байна. Өөрөөр хэлбэл томуу, томуу төст өвчинд цэцэрлэгийн насны хүүхдүүд их өртөж байна. Амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаантай эмнэлэгт хандаж буй үйлчлүүлэгчдийн 92 хувь нь 14 хүртэлх насны хүүхдүүд байна. Үүний 80  хувь нь дөрөв хүртэлх насныхан байгаа талаар ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Ц.Билэгтсайхан өмнө нь хэлж байсан юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН