Нүүр хуудасМэдээХүүхдийн тэтгэмж дансанд нь ороогүй иргэдийн мөнгө энэ долоо хоногт багтаж олгогдоно

Хүүхдийн тэтгэмж дансанд нь ороогүй иргэдийн мөнгө энэ долоо хоногт багтаж олгогдоно

Өнгөрсөн нэгдүгээр сараас эхлэн хүүхдийн мөнгийг бэлнээр авах хүсэлтээ EHalamj, Ebarimt системээр дамжуулан гаргаж эхэлсэн. Уг хүсэлтийг сар сард нь гаргах шаардлагагүй, жилээр нь сонгож, баталгаажуулах боломжтой юм. Ингэснээр хүүхдийн мөнгөн тэтгэмжийг сар бүрийн 20-ны дотор олгохоор зохицуулсан. Харин энэ сарын хүүхдийн мөнгө зарим иргэдийн дансанд одоо болтол ороогүй байгаа аж. Мөнгөн тэтгэмж ороогүй шалтгаан нь хүүхдийн мөнгө бэлнээр авах хүсэлтээ хоёрдугаар сарын 17-оос хойш баталгаажуулсан иргэдийн хүүхдийн мөнгө үлдсэн байгаа гэнэ. Тиймээс хожуу гаргасан хүсэлтүүд энэ сарын 23-нд баталгаажсан учир энэ долоо хоногтоо багтаад олгогдох юм байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН