Нүүр хуудасМэдээЦас орсны улмаас 295 автомашинтай 626 иргэн цасанд боогдсон байсныг гаргажээ

Цас орсны улмаас 295 автомашинтай 626 иргэн цасанд боогдсон байсныг гаргажээ

Төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын хойд хэсгээр өчигдөр их хэмжээний нойтон цас орж, цасан шуурга шуурсны улмаас зам, даваа гүвээнд халтиргаа гулгаа үүсэж, зорчиход хүндрэлтэй байдал үүссэн.

Энэ үеэр 295 автомашин, 626 иргэн цасанд боогдож, суусан байсныг гаргажээ.

Тухайлбал,

  • Төв аймгийн Баяндэлгэр, Мөнгөнморьт, Сэргэлэн суманд 18 зорчигчтой зургаан автомашин,
  • Хэнтий аймгийн Баян-Овоо, Цэнхэрмандал, Хэрлэн суманд 20 зорчигчтой найман автомашин,
  • Нийслэлийн Налайх дүүргийн нутаг дэвсгэр “Шинэ гүүр”, “Тэрэлж”-ийн даваа” гэдэг газар 350 зорчигчтой 190 автомашин,
  • Багахангай дүүргийн “Төмөр замын гарам” гэдэг газар 107 зорчигчтой 36 автомашин,
  • Багануур дүүрэгт хоёр зорчигчтой нэг автомашин тус тус цасанд суусан тухай дуудлага бүртгэгдэж, дуудлагын дагуу тухайн аймаг, дүүргийн Онцгой байдлын газар, хэлтсээс тусламж үзүүлсэн байна.

Мөн Хэнтий аймгийн Жаргалтхаан суманд нэг, Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд нэг, нийт хоёр иргэн малдаа яваад сураггүй болсон гэсэн дуудлагаар эрэн хайж, эсэн мэнд олж ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгчээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН