Цэвэршилт зүрхэнд хэрхэн нөлөөлдөг вэ?

0
1071

Биднийг зовоодог зүрхний 3 төрлийн том эмгэг байдаг: зүрхний шигдээс, зүрхний титэм судасны эмгэг, зүрхний дутагдал. Ихэнх хүмүүс эрчүүд зүрхний өвчнөөр өвддөг гэж боддог. Эсрэгээрээ эмэгтэйчүүдийг үхэлд хүргэдэг өвчнүүдийн эхний байранд зүрхний титэм судасны эмгэг ба зүрхний шигдээс байдаг. Энэ эмгэгүүд аль ч насанд тохиолдож болно. Гэхдээ цэвэршилтийн насны эмэгтэйчүүдэд илүүтэй тохиолддог байна.

Энэ өвчинд хүргэдэг шалтгаан нь тодорхойгүй. Гэхдээ нөлөөлөх хүчин зүйлс байна. Хэдийгээр таны нас, хүйс, удмын байдал нөлөөлнө гэдэг боловч энэ бүгдийг амьдралын хэв маяг, цусны холестерол ихсэх, даралт ихсэлт, жингийн илүүдэл ба таргалалт, биеийн хүчний дасгал хийхгүй байх, тамхи таталт, сэтгэл гутрал, чихрийн шижин улам нэмэгдүүлдэг. Харьцангуй залуу наснаасаа эмчид тогтмол урьдчилан сэргийлэх үзлэгт орох, даралтаа тогтмол хянах, эрүүл зөв хооллох, идэвхтэй хөдөлгөөн хийх, стрессээ зөв тайлж сурснаар зүрхний өвчинд нэрвэгдэхгүй байх талтай.

Эрүүл хооллох, жингээ барих, дасгал хөдөлгөөн хийх, илүү их хөдөлгөөнтэй байж, суухаа багасгах нь зүрхний өвчнөөс сэргийлнэ. Тэгвэл ямар хүнс идэж болох вэ? Ямар хүнс хэрэглэхэд тохиромжгүй вэ гэсэн асуулт гарч ирж байна.  

1. Давс. Давс нь даралт ихэсгэдэг. Тиймээс хоногт 6мг давс (1 цайны халбага) хамгийн тохиромтой хэрэглээ юм.

2. Байгалийн гаралтай эстроген.  Байгалийн гаралтай эстроген (эмэгтэй даавар) агуулсан хүнс хэрэглэж байвал зүрх судасны өвчнөөр өвдөхгүй байх магадлалыг нэмэгдүүлдэг. Ийм хүнсэнд дараах хүнс хамаарагддаг:

  • Сой соус, сой сүү, дүфү
  • Бүхэл үр
  • Самар, гүнжидийн үр,
  • Ногоон навчит ургамал

3. Омега-3 тосны хүчил. Омега-3 нь тархины хөгжил, үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг. Мөн даралт буулгах, зүрхний өвчлөлөөс сэргийлдэг. Иймээс долоо хоногтоо 2 удаа загас хүнсэндээ хэрэглэх маш сайн юм.

4. Витамин Д. Витамин Д нь эсийн хөгжил, дархлалын тогтолцоо, мэдрэлийн тогтолцоонд их хэрэгтэй байдаг. Цусан дахь витамин Д нь бага байгаа тохиолдолд зүрх судасны өвчнөөр өвддөг болох талаар эрдэмтэд баталсан байдаг. Иймээс та цусан дахь витамин Д -ийн хэмжээгээ тогтоолгосны дараа эмчид хандаж витамин Д -ийн уух тунгаа тодруулаарай.

5. Идэвхтэй хөдөлгөөн, дасгал. Та тогтмол хөдөлгөөн хийдэг, йогоор хичээллэдэг бол таны цусан дахь холестерины хэмжээ багасч, даралт нь ихсэхгүй. Харин зүрхний шигдээсээр өвдсөн бол таны эргэн нөхөн сэргэхэд дасгал хөдөлгөөн сайнаар нөлөөлнө гэдгийг битгий мартаарай.

6. Бусад анхаарах зүйлс. Та ердөө нэг удаа хоол зүйчид хандсанаар зөв хооллолтын тухай ойлголттой болж, зүрхний өвчнөөр өвдөхгүй байх магадлалтай

Эрүүл зөв хоололт, цэвэршилтийн үеээ эрүүлээр даван гарахыг хүсвэл та манайд хандаарай.

“Гурван бүсгүй” эмнэлэг Утас 99289813

FB хаяг: Гурван бүсгүй эмнэлэг

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.