Нүүр хуудасМэдээШар өвс шатсаны улмаас түймэр гарч байгаа тул иргэдийг сэрэмжлүүлж байна

Шар өвс шатсаны улмаас түймэр гарч байгаа тул иргэдийг сэрэмжлүүлж байна

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны “Согоот”-ын 86 дугаар гудамжинд хашаа шатаж байна гэсэн дуудлага өчигдөр Онцгой байдлын албанд иржээ. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид очиход иргэн О-ийн хашаанд шар өвс шатсаны улмаас хашаа шатаж байсныг таван минут ажиллаж унтраасан байна.   

Мөн Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны Улиастайд өчигдөр амбаар шатжээ. Иймд дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид очин амбаарыг 10 минут ажиллаж унтраасан байна.

Иймд иргэд та бүхнийг хуурайшилттай цаг уурын нөхцөл байдалтай үед шар өвс шатаахгүй байх, зуслангийн хашаа хороогоо анхаарч байхыг санууллаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН