Нүүр хуудасМэдээШи ЖиньПин: БНХАУ “Ковид-19”-ийн эсрэг нээлттэй, ил тод тэмцсэн

Ши ЖиньПин: БНХАУ “Ковид-19”-ийн эсрэг нээлттэй, ил тод тэмцсэн

Дэлхийн Эрүүл мэндийн 73 дугаар ассамблей өчигдөр оройн 18:00 цагаас эхэлсэн. Цагийн зөрүүнээс хамаарч өнөөдөр өглөөний 06 цаг хүртэл үргэлжилсэн юм. Гол сэдэв нь “КОВИД-19”-ийн өнөөгийн нөхцөл байдал авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар ярилцах байсан. Энэ үеэр БНХАУ-ын дарга Ши ЖиньПин, БНФУ-ын Ерөнхийлөгч Эммануэл Макрон, БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин нар үг хэлсэн юм.

Энэ үеэр БНХАУ-ын дарга Ши ЖиньПин хэлсэн үгэндээ “БНХАУ “COVID-19”-ийн эсрэг нээлттэй, ил тод, хариуцлагатайгаар тэмцсэн” гэдгийг онцоллоо

Ши ЖиньПин: “Манай улс “COVID-19” халдварын эсрэг нээлттэй, ил тод, хариуцлагатайгаар тэмцсэн” гэж БНХАУ-ын дарга Ши Жиньпин Дэлхийн эрүүл мэндийн ассамблейн нээлтийн үеэр үг хэлэх үеэрээ мэдэгджээ.


БНХАУ хичээнгүй хүчин чармайлт, асар их золиос гаргаснаар вирусний халдварыг хяналтад авч, ард түмнийхээ амь нас, эрүүл мэндийг хамгаалсан. Энэ бүх хугацаанд бид нээлттэй, ил тод, хариуцлагатай байсан” гэж Ши Жиньпин хэлсэн байна.


“Бид Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон бусад оронд мэдээ мэдээллийг цаг тухайд нь өгсөн бөгөөд генетикийн дарааллыг байж болох хамгийн хурдан хугацаанд олон нийтэд танилцуулсан. Мөн бид халдварыг хяналтад авах, эмчлэх туршлагаа эргэлзэхгүйгээр хуваалцаж, тусламж шаардлагатай орнуудад дэмжлэг үзүүлэхийн тулд чадах бүхнээ хийсэн” гэж тэрбээр хэлжээ.  


Мөн БНХАУ-ын дарга “COVID-19”-ийг хяналтад авахын тулд дараах саналуудыг дэвшүүлсэн байна.

  • Бид “COVID-19”-ийг хяналтад авч, эмчлэхийн тулд чадах бүхнээ хийх ёстой.
  • ДЭМБ халдварын эсрэг тэмцлийг удирдан чиглүүлэх хэрэгтэй.
  • Бид эрүүл мэндийн салбар дахь олон улсын засаглалыг бэхжүүлэх ёстой.
  • Бид Африкт илүү их тусламж үзүүлэх ёстой.
  • Бид эдийн засаг, нийгмийн хөгжлийг сэргээх ёстой.
  • Бид олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх хэрэгтэй” гэдгийг онцолжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН