Нүүр хуудасМэдээЭЗБХ: Монгол улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг хэлэлцлээ

ЭЗБХ: Монгол улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг хэлэлцлээ

Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр /2026.05.06/-ийн хуралдаанаар Цаглавар батлах тухай тогтоолын төслийг хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжлээ.

Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улс болон Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газар хоорондын нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хавсралтын төслийг хэлэлцэж, гишүүдийн олонх дэмжсэнээр санал дүгнэлтийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүллээ. Хэлэлцээрийн хүрээнд 2017 оноос хойш таван төсөл хэрэгжүүлэхээс гурван төсөл амжилттай хэрэгжиж дууссан, хоёр нь 90-98 хувийн гүйцэтгэлтэй байгааг танилцууллаа.

Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. Хөгжлийн төлөвлөгөөнд эдийн засаг, эрх зүй дүрэм журам, ногоон хөгжил, авлигын эсрэг дөрвөн чөлөөлөлтийн арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхээр тогтоолын төсөлд тусгасан байна.

Хуралдааны төгсгөлд Монголбанкны 2025 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан, Хяналтын зөвлөлийн тайланг сонслоо. Тайлантай холбоотой гишүүд хууль эрх зүйн өөрчлөлт, гадаадын банк оруулж ирэх асуудал, инфляцыг тогтвортой барих, чанаргүй зээлийн хэмжээ, банкны зээлийн хүүг бууруулах, олон нийтийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх, алт тушаалтыг нэмэгдүүлэх талаар асуулт асууж, хариулт авлаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН