Нүүр хуудасМэдээЭлизабета хатан хаанд хүндэтгэл үзүүлэхээр үлдээсэн чихмэл баавгайнуудыг хандивлана

Элизабета хатан хаанд хүндэтгэл үзүүлэхээр үлдээсэн чихмэл баавгайнуудыг хандивлана

Их Британийн хатан хаан II Элизабетад хүндэтгэл үзүүлэхээр үлдээсэн 1000 гаруй Паддингтон болон бусад чихмэл баавгайг хүүхдийн буяны байгууллагад хандивлана гэж хааны удмын гэр бүл мэдэгджээ.

Паддингтон нь Их Британийн хүүхдийн зохиолын алдартай баатар бөгөөд энэ оны зургаадугаар сард тохиосон II Элизабетын хаан ширээнд заларсны 70 жилийн ой буюу Цагаан алтан ойн баярын хүрээнд хийсэн дүрс бичлэгт хатан хаантай хамт цай уусан юм.

Хатан хаан Элизабетыг нас барсанд эмгэнэн гашуудсан ард иргэд түүнд зориулж цэцэг, Паддингтон, бусад тедди баавгайнуудыг Букингемийн ордон болон хатан хааныг оршуулсан Виндзорын шилтгээний гадна үлдээжээ. Букингемийн ордны мэдээлснээр, тэдгээр чихмэл баавгайг ойрын долоо хоногт өндөр түвшинд цэвэрлэн хандивлах ажээ.

Хатан хааны дурсгалд зориулан хүмүүсийн үлдээсэн бамбаруушнуудыг орон гэртэй болгож байгаа нь нэр төрийн хэрэг хэмээн буяны байгууллага мэдэгдээд, тэд хүүхдүүдэд баяр баясал авчирч хайрлагдах болно гэдгийг онцолжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН