Нүүр хуудасБусадЭлсэлтийн ерөнхий шалгалт эхэллээ

Элсэлтийн ерөнхий шалгалт эхэллээ

Өнөөдөр орон даяар Элсэлтийн ерөнхий шалгалт эхэлж байна. Зургаадугаар сарын 23-ны өдөр 10:00 цагт түүх, 14:00 цагт агли хэлний шалгалт явагдах бол маргааш хими, газарзүй, нийгэм судлалын шалгалт болно. Харин зургаадугаар сарын 25-нд биологи, математик 26-нд физик, орос хэл, монгол хэлний хичээлийн шалгалт явагдана. 

Энэ жилийн шалгалтад нийт 36 425 хүн оролцоно. Тэдний 29 000 гаруй нь энэ жил 12 дугаар ангиа төгсөж буй бол 7,000 гаруй нь өмнөх онуудын төгсөгч байна.

ЭЕШ өгч байгаа сурагчид шалгалт болохоос нэг цагийн өмнө шалгалтын байранд ирж, 10 минутын өмнө анги танхимдаа суудлаа эзэлсэн байх ёстойг БҮТ-өөс сануулсан байна. Түүнчлэн шалгалтад ирэхдээ

  • Иргэний үнэмлэх эсвэл түүнтэй адилтгах бичиг баримт
  • Бүрэн дунд боловсролын гэрчилгээ
  • Суудлын хуваарь
  • Бүртгэлийн хуудсаа авчрах ёстой.

Мөн шалгалтын үеэр харандаа, баллуур, үзүүрлэгч тарааж өгөх тул үзэг, гар утас, ноорог цаас зэрэг бусад эд зүйлс авчрахгүй байхыг зөвлөлөө.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН