Нүүр хуудасМэдээЭМЯ: "Умайн хүзүүний хорт хавдрыг эрт илрүүлж, эмчилгээний үр дүнг нэмэгдүүлье" нээлттэй...

ЭМЯ: “Умайн хүзүүний хорт хавдрыг эрт илрүүлж, эмчилгээний үр дүнг нэмэгдүүлье” нээлттэй хаалганы өдөрлөг болж өндөрлөлөө

Хавдар судлалын үндэсний төвийн Эмэгтэйчүүдийн мэс заслын тасгаас “Умайн хүзүүний хорт хавдрыг эрт илрүүлж, эмчилгээний үр дүнг нэмэгдүүлье” уриан дор нээлттэй хаалганы өдөрлөгийг 2026 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 10:00–12:00 цагийн хооронд зохион байгууллаа.

Умайн хүзүүний хорт хавдрыг эрт үед нь илрүүлэн оношлох нь эмчилгээний үр дүнг дээшлүүлэх, өвчлөлийн хүндрэл болон нас баралтыг бууруулах чухал ач холбогдолтой юм.

Иймд эмэгтэйчүүдийг эрүүл мэнддээ анхаарч, урьдчилан сэргийлэх үзлэг, эрт илрүүлэгтээ тогтмол хамрагдан, шаардлагатай тохиолдолд мэргэжлийн эмчийн зөвлөгөө, тусламж үйлчилгээ авахыг уриалж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН