Нүүр хуудасМэдээЭнэтхэгийн пуужин “OneWeb” компанийн хиймэл дагуулуудыг амжилттай хөөргөжээ

Энэтхэгийн пуужин “OneWeb” компанийн хиймэл дагуулуудыг амжилттай хөөргөжээ

Украины дайны улмаас хэдэн сар хойшилсны эцэст Их Британийн “OneWeb” компанийн интернэтийн үйлчилгээ үзүүлэх 36 хиймэл дагуулыг тойрог замд амжилттай оруулснаа Энэтхэгийн сансрын агентлаг мэдээлжээ.

Энэтхэгийн төрийн мэдлийн “New Space India Limited” компани болон “OneWeb” компани хооронд байгуулсан гэрээний нэг хэсэг болох хиймэл дагуул хөөргөх энэхүү ажиллагаа амжилттай болсныг Энэтхэгийн Сансар судлалын байгууллага /ISRO/ ням гаргийн өглөө зарласан байна. 

Хиймэл дагуулуудыг ням гарагт орон нутгийн цагаар 12:07 цагт Андхра Прадеш муж дахь “Сатиш Даван” сансрын төвөөс “LVM3” шинэ пуужингаар хөөргөжээ. Энэ нь ““LVM3” пуужингийн анхны арилжааны хөөргөлт болохыг Энэтхэгийн Сансар судлалын байгууллагын захирал Средхара Паникер Соманат онцолжээ. 

“OneWeb” компанийн хувьд 14 дэх удаагийнх болж буй энэ удаагийн хөөргөлтөд ихэвчлэн Засгийн газрын сансрын төхөөрөмжүүдийг хөөргөхөд ашигладаг Энэтхэгийн хамгийн хүнд пуужинг ашигласан байна. “OneWeb” анхны хиймэл дагуулаа 2019 онд хөөргөжээ. 

Москва Украин руу халдан довтолсонтой холбогдуулан Оросын сансрын агентлагтай гуравдугаар сард хамтын ажиллагаагаа тасалснаас хойш “OneWeb” компани хиймэл дагуулуудаа анх удаа хөөргөсөн нь энэ юм. 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН