Нүүр хуудасМэдээЭТТ: "Эрдэнэс Монгол" ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Даваадалай Олон улсын тэргүүлэх хөрөнгө оруулагчидтай...

ЭТТ: “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Даваадалай Олон улсын тэргүүлэх хөрөнгө оруулагчидтай уулзжээ


“Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Даваадалай дэлхийн тэргүүлэх хөрөнгө оруулалтын сан, хөрөнгийн удирдлагын компани, банк санхүүгийн байгууллагуудын төлөөлөгчдийг хүлээн авч уулзжээ.  

Уулзалтад T. Rowe Price, Morgan Stanley Investment Management, Capital Group, Franklin Templeton, Citibank зэрэг олон улсын томоохон хөрөнгө оруулагч, санхүүгийн байгууллагын төлөөлөл оролцжээ.  

Уулзалтаар “Эрдэнэс Монгол” нэгдэл үйл ажиллагааны холдинг бүтцээ үндэсний стратегийн хөрөнгийн мэргэжлийн удирдлагын тогтолцоотой уялдуулж хөгжүүлж байгааг онцоллоо. Хөрөнгө оруулагчид баялгийн сангийн засаглал, IPO болон хөрөнгийн зах зээлийн боломж, төслүүдийн санхүүжилтийн бүтэц, critical minerals бодлого, хууль эрх зүйн орчин, улс төрийн тогтвортой байдлын талаар асууж тодруулсан юм.

Энэ уулзалт нь “Эрдэнэс Монгол” нэгдэл олон улсын хөрөнгө оруулалтын сангуудтай стратегийн түншлэл хөгжүүлэх, олон улсын хөрөнгийн зах зээлтэй холбогдох, шинэ хөрөнгө оруулалт татах чиглэлээр хамтын ажиллагаагааны чухал алхам боллоо.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН