Нүүр хуудасМэдээЭ.Цэндбаатар О.Тулга нар тулалдаж ялсан нь ДАШТ-нд оролцоно

Э.Цэндбаатар О.Тулга нар тулалдаж ялсан нь ДАШТ-нд оролцоно

МУГТ Э.Цэндбаатарыг ДАШТ-нд явуулах хүсэлт арга хэмжээ олон нийтийн санаачилга сүүлийн хэдэн өдөр өрнөлөө. Үүний үр дүнд Боксын холбоо сорил тоглолтод оруулахаар болжээ.

Түүнийг ёс зүйн хариуцлага алдсан гэж үзэн шигшээ багаас хасаж, ДАШТ-д оролцуулахгүй байх шийдвэрийг Монголын боксын холбооны Удирдах зөвлөл гаргаад байсан юм. Харин Э.Цэндбаатар буруугаа хүлээн уучлалт гуйж, өөрт нь дахин нэг боломж олгох хүсэлтийг Монголын боксын холбоо болон МҮОХ-нд гаргасан.

Улмаар өнөөдөр Монголын боксын холбооны Удирдах зөвлөл хуралдаж, Э.Цэндбаатарын хүсэлтийг харгалзан үзэж ДАШТ-ий өмнөх сорилт тоглолтод оролцуулахаар болсон. Тэрбээр залуу тамирчин О.Тулгатай тулалдаж, ялсан нь ДАШТ-д эх орноо төлөөлөн оролцохоор болж байна.

Сорил тоглолт ирэх сарын 3-нд Эрдэнэтийн Сэлэнгэ баазад явагдах товтой байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН