Нүүр хуудасМэдээҮАГ: Улс төрийн 3 том намын мөрийн хөтөлбөр шаардлага хангаагүйн улмаас буцаагджээ

ҮАГ: Улс төрийн 3 том намын мөрийн хөтөлбөр шаардлага хангаагүйн улмаас буцаагджээ

Өнгөрсөн гуравдугаар сарын 25-ны дотор улс төрийн нам, эвслүүд мөрийн хөтөлбөрөө аудитын газарт хүргүүлсэн. Улмаар аудитын газар хэрэгжих боломжтой эсэхийг нь нягтлах ажлаа эхлүүлээд байсан юм. Тэгвэл аудитын газрын хяналтаар орсон намуудын мөрийн хөтөлбөр эхнээсээ унаж эхэлжээ. Тодруулбал, Үндэсний аудитын газар нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д “Нам, эвсэл болон бие даан нэр дэвшигчийн сонгуулийн мөрийн хөтөлбөрт орсон зорилт, арга хэмжээ нь Монгол Улсын хөгжлийн үзэл баримтлалд нийцсэн эсэх болон санхүүгийн тодорхой эх үүсвэр шаардсан арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлын дүн нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан төсвийн тусгай шаардлагад нийцэж байгаа эсэх…”-ийг хянаж, дүгнэлт гаргасан байна. 

Энэ талаар Ерөнхий аудиторын орлогч О.Тэнгис хэлэхдээ “Монгол Улсад бүртгэлтэй нийт 35 улс төрийн нам байдгаас 27 нь сонгуульд оролцохоор мөрийн хөтөлбөрөө ирүүлсэн. Дээрх намуудын 12 нь 4 эвсэл болж сонгуульд өрсөлдөх бол 15 нь дангаараа бие дааж орж байгаа аж. Нам эвслүүдийн 19 мөрийн хөтөлбөр ирүүлсэн. Үүнээс 12 нам эвслийн мөрийн хөтөлбөр /20 улс төрийн намд хамаарах/ хуульд заасан шаардлага хангаагүй учир буцаагдсан. Тухайн нам, эвслийн мөрийн хөтөлбөр шаардлага хангаагүй гэсэн дүгнэлт гаргуулсан бол ажлын тав хоногийн дотор засаж ирүүлэх боломжтой. Мөрийн хөтөлбөр нь буцаагдсан намууд цалинг хоёр сая төгрөг, гурван сая төгрөг, таван сая төгрөг болгоно гэдэг нь амлалтын шинжтэй байна. Орон сууц үнэгүй барина, зээлийн хүүгүй болгоно, уул уурхайгаас хишиг хүртээнэ, үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлнэ гэх зүйл заалтуудыг мөрийн хөтөлбөртөө оруулсан бол шаардлагад нийцээгүй буцаагдсан” гэлээ. 

Мөрийн хөтөлбөр нь Үндэсний аудитын газрын хяналтад орж шаардлага хангасан намууд

1. Зон олны нам

2. Хөгжлийн хөтөлбөр нам

3. Дэлхийн монголчуудын нам

4. Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам

5. Эх орон нам

6. Ард түмний олонхийн засаглал нам

7. Ард түмний нам

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН