Нүүр хуудасМэдээҮе тэнгийнхний дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалтыг таслан зогсоох сургалт үргэлжилж байна

Үе тэнгийнхний дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалтыг таслан зогсоох сургалт үргэлжилж байна

Үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг олон улсын өдөр тохиож байна.

БШУЯ, БЕГ, Монголын урлагийн сэтгэл заслын мэргэжлийн холбоо, НҮБ Хүүхдийн сан, хүн амын сангийн дэмжлэгтэйгээр үе тэнгийнхний дээрэлхэлт ялгаварлан гадуурхалтыг таслан зогсоох сургалт, нөлөөллийн ажлыг үргэлжлүүлж байна.

Өнөөдөр “Сургуулийн орчин дахь үе тэнгийн дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалт, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх” сайн туршлага, үйл ажиллагааг түгээх өдөрлөгийг зохион байгууллаа.

Монголын урлагийн сэтгэл заслын мэргэжлийн холбоо нь Өмнөговь, Говь-Алтай, Хөвсгөл, Говьсүмбэр, Ховд, Завхан, Өвөрхангай, Төв аймаг, Баянхонгор, Дархан-Уул, Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Архангай, Сэлэнгэ аймаг, Улаанбаатар хотын 160 сургуультай хамтран ажиллаж сургалт хийсэн юм.

Дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалтыг бууруулах аяныг 2 дахь жилдээ зохион байгуулж нийслэл болон орон нутгийн сургуулийн нийгмийн ажилтан, сэтгэл зүйчдийг хамруулсан үе тэнгийнхний дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалт, хүчирхийллийг зогсоох сургалт, нөлөөллийн ажил зохион байгуулах аргазүйг нэвтрүүлж байна.

Урьдчилан сэргийлэх, хариу үйлчилгээ үзүүлэх ажлын хүрээнд дээрэлхэгч, гэрч, хохирогч гурван талыг оролцуулан хүүхдийн зан төлөвийг засах, сэтгэл хөдлөл, мэдрэмжээ удирдаж сурах арт терапи арга зүй олгох сургалтад Баянхонгор аймгийн 33 сургуулийн сэтгэл зүйч, нийгмийн ажилтныг хамруулав.Сургалтын үр дүнд “Мөрөөдлийн жигүүр” арт терапи хөтөлбөрийг анх удаа хэрэгжүүлж байна. Аяны хүрээнд хүүхэд, эцэг эх, багш нарын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, хүүхэд хүмүүжлийн эерэг аргын сургалтыг зохион байгууллаа. Энэ жилийн аяны хүрээнд сургуулийн ажилтнууд, дотуур байрны багш нар, нэгдсэн сургууль, удирдлага, багш сурагчид, эцэг эхчүүд, хүүхдийн оролцооны клубууд нэгдэж дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалтыг бууруулах чиглэлээр олон ажил өрнүүлж байна.

Эх сурвалж: БШУЯ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН