Нүүр хуудасМэдээҮйлдвэр, үйлчилгээний зөвшөөрөл олгодог ажилтнуудтай холбоотой гомдлыг нарийн шалгаж ажиллахыг санууллаа

Үйлдвэр, үйлчилгээний зөвшөөрөл олгодог ажилтнуудтай холбоотой гомдлыг нарийн шалгаж ажиллахыг санууллаа

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд ирж буй өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийг сайжруулах талаар Засгийн газрын харьяа газар, агентлагийн дарга нартай уулзлаа.
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Авлигатай хийх тэмцэл амаргүй ч урагшилж байна. Бид энэ тэмцэлд ялах ёстой. УИХ, Засгийн газрын бодлого анхан, дунд шатанд замхарч болохгүй. 2022 оны нэгдүгээр сарын 5-ны өдрийн Засгийн газрын тогтоолоор 11-11 төвийг Ерөнхий сайд шууд удирдлагадаа авсан. Үүнээс хойш өргөдөл, гомдлын шийдвэрлэлтэд онцгой анхаарч, хянаж ажиллаж байна. Авлигатай холбоотой иргэдээс ирж буй гомдол, мэдээллийг АТГ-ын утсанд шууд холбосон. Албан тушаалтантай утсаар ярихгүй л бол эмнэлгийн цаг олддоггүй, даргын хүүхэд харьяаны бус цэцэрлэгт явж болдог, татварын байцаагч нар ажлаа хийснийхээ төлөө ресторанд үнэгүй хоол иддэг байж болохгүй. Төр иргэнээ алагчлалгүй, чин сэтгэлээсээ тэгш, хүртээмжтэй үйлчлэх ёстой. Тиймээс анхан, дунд шатанд ажиллаж байгаа та бүхэн иргэдийн өргөдөл, гомдолд дүгнэлт хийж дорвитой ахиц гаргаж ажиллах учиртай” гэлээ.

 
Иргэд, олон нийтээс 2022 оны дөрөвдүгээр сард 11-11 төвд:
o   Төрийн албан хаагчийн ёс зүй, хандлагатай холбоотой 233,
o   Авлига, хүнд суртал, хээл хахуулийн шинжтэй 728,
o   Авто тээврийн үндэсний төв, нийтийн тээвэртэй холбоотой 460 гаруй,
o   Цагдаагийн албан хаагчийн ёс зүйтэй холбоотой 814 гаруй,
o   Нийслэлийн гомдлын 80 хувийг татварын байцаагч, нийгмийн даатгал, мэргэжлийн хяналт, үйлдвэр үйлчилгээ, газрын албаны байцаагч нартай холбоотой өргөдөл гомдол эзэлж байна.
o   Төрийн албан хаагчид ажлын цаг баримталдаггүй талаар 1056 гомдол ирээд байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН