Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хөтөлбөр гарчээ.
Наадмын арга хэмжээ долоодугаар сарын 7-нд урианхай сурын харваагаар эхлэх бол “Дээлтэй монгол наадам” төв талбайд долоодугаар сарын 9-нд, Үндэсний их баяр наадмын хүндэтгэлийн концерт долоодугаар сарын 10-нд мөн төв талбайд болно.
Харин хурдан морины уралдаан долоодугаар сарын 10-нд хязаалан насныхаар Хүй долоон худагт эхэлж, хүчит 1024 бөхийн барилдааны нэгийн даваа долоодугаар сарын 11-нд Төв цэнгэлдэхэд эхлэх юм.



