Нүүр хуудасМэдээҮСХ: ААН-үүдийн тооллогоор хувийн хэвшлийн нэгдсэн мэдээллийг бий болгоно

ҮСХ: ААН-үүдийн тооллогоор хувийн хэвшлийн нэгдсэн мэдээллийг бий болгоно

Үндэсний статистикийн хорооноос ААН, байгууллагын энэ оны улсын тооллого эхэлж байгааг мэдээллээ. Энэ оны 10 дугаар сарын 1-ээс өмнө Монгол Улсын нутаг дэвсгэрт үүсгэн байгуулсан өмчийн бүх хэлбэрийн ААН, байгууллага, хувиараа хөдөлмөр эрхлэгчид тооллогод хамрагдах юм.

Монгол Улсын Статистикийн тухай хуульд заасны дагуу ҮСХ таван жил тутамд ААН-үүдийг тоолдог. Энэ удаагийн ээлжит тооллогыг нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдалтай уялдуулан 100 хувь цахим хэлбэрээр “toollogo.1212.mn” сайтаар бүртгэлж эхэлж байна.

Тооллого өнөөдрөөс эхлэн энэ оны 12 дугаар сарын 1 хүртэл зохион байгуулагдана.

Харин цахимаар хамрагдах боломжгүй хувиараа хөдөлмөрч эрхлэгч, иргэд 7533-1212 утсаар холбогдон хамрагдах боломжтой юм байна. Тооллогод УБЕГ-ын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт бүртгэлгүй улс төрийн нам, сууц өмчлөгчдийн холбоо (СӨХ), олон улсын байгууллагыг хамруулах шаардлагатай гэдгийг онцолж байна. Энэ удаагийн тооллогод хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг хамруулж байгаа нь хувийн хэвшлийнхний нарийвчилсан “Нэгдсэн мэдээллийн сан” бий болгож бодлого, төлөвлөлтөд ашиглах боломж бүрдэнэ гэж албаныхан үзэж байна. 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН