Нүүр хуудасМэдээҮСХ: Орон сууцны үнэ 13.7 хувиар өсчээ

ҮСХ: Орон сууцны үнэ 13.7 хувиар өсчээ

Үндэсний Статистикийн хорооны мэдээллээр Улаанбаатар хотын орон сууцны үнэ 2022 оны 11 дүгээр сард өмнөх оны мөн үеэс 13.7 хувиар, өмнөх сараас 3.5 хувиар тус тус өссөн байна.

2022 оны 11 дүгээр сард шинэ орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 3.44 сая төгрөг болж, Сүхбаатар дүүрэгт хамгийн их буюу 3.76 сая төгрөг байна.

Харин хуучин орон сууцны үнэ 1 метр квадрат нь 3.21 сая төгрөг болж, Сүхбаатар дүүрэгт хамгийн их буюу 3.89 сая төгрөг болжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН