Нүүр хуудасМэдээҮСХ: 3 сая болон түүнээс дээш төгрөгийн цалинтай 66 мянга гаруй иргэн...

ҮСХ: 3 сая болон түүнээс дээш төгрөгийн цалинтай 66 мянга гаруй иргэн байна

Үндэсний Статистикийн хорооноос Монгол улсын 2022 оны 11 сарын нийгэм, эдийн засгийн байдлыг танилцууллаа. Үүнээс онцолбол,

Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд энэ оны гуравдугаар улирлын байдлаар 48.6 мянган ААН-ийн 755 мянган ажиллагсад хамрагджээ. Улмаар ААН-ийн голч цалин 1.2 сая төгрөг байгааг мэдээллээ.

Мөн гуравдугаар улирлын байдлаар нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин 1.6 сая төгрөг байна. Энэ нь өмнөх оноос 230 мянган төгрөг буюу 17.8 хувиар, өмнөх улирлаас 28 мянган төгрөг буюу 1.9 хувиар өссөн үзүүлэлт болж байна.

НДШ төлсөн ажиллагсдын 73.2 мянга буюу 9.7 хувь нь хамгийн бага буюу 420 хүртэлх мянган төгрөгийн цалинтай. Харин 66.1 мянга буюу 8.8 хувь нь хамгийн их буюу 3 сая болон түүнээс дээж төгрөгийн цалин авч байна. Төрийн өмчит үйлдвэрийн газарт ажиллаж байгаа хүмүүсийн дундаж цалин хамгийн өндөр буюу 1.9 сая төгрөг байна гэж ҮСХ-оос мэдээллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН