Нүүр хуудасТэмдэглэлӨЛСӨХГҮЙГЭЭР ЖИНГЭЭ ХАСАХ АРГА

ӨЛСӨХГҮЙГЭЭР ЖИНГЭЭ ХАСАХ АРГА

Жин хасахын тулд та идэх ёстой. Магадгүй одоо идэж байгаагаасаа ч их идэх ёстой байх. Гэхдээ тэс өөр хоол хүнс – илүүдэл шингэн, өөхнөөс салгах, гоё галбиртай болгоход туслах тийм л хоол хүнс. Тэгвэл ямар хоол хүнс турахад нөлөөлөх вэ?

1. Калори багатай хоол хүнс Жирийнээсээ арай бага хэмжээгээр идэх нь их эрч хүч зарцуулахаас амар. Талхнаас татгалзахад танд 1 секунд л орно, харин талхнаас авсан калорийг шатаахын тулд 40 минутаас багагүй хугацаа зарцуулна. Савлагаан дээрх мэдээллийг харж сураарай, хоолны цэс зохионо – жишээ нь, өдөрт 100-300 ккал авахаар хоолны жагсаалт гаргахад тийм ч хэцүү биш. 5 зохистой хүнс: улаан лооль, өргөст хэмх, мөөг, цагаан тосгүй загас, циртусын төрөл  

2. Өег хоол Аль болох ширхэглэг, бүхэл үрийн хүнс хэрэглэнэ. Тиймээс өглөө кашнаас татгалзах хэрэггүй – “удаан” нүүрс-ус нь таныг мөддөө өлсгөхгүй. Кашан дээрээ ширхэглэг ихтэй жимс, ногоо нэмж болно. 5 зохистой хүнс: овьёос, хатуу сортын гоймон, шош, бүхэл үрийн гурил, алим.  

3. Цусан дахь сахарын хэмжээг ихэсгэхгүй Та “цавуулгийн индекс”-ийн талаарх нийтлэл олж уншаарай, сахарын маш их хэмжээний агууламжтай хүнс юм. Таны зорилго – хэмжээг нь хянаад зогсохгүй илүүдэл сахараа багасгахад оршино. Хэрвээ та десерт ихээр иддэг бол эхний долоо хоногтоо бие махбодь тань амттанаа шаардах болно, дараа нь дасан зохицох нь мэдээж. Үнэн шүү. 5 зохистой хүнс: тосгүй сүү, мөөг, жимс, салатны навч, чечевица

  4. Өөхний агууламж багатай хоол хүнс Амьтны гаралтай өөх тосноос татгалзахыг зөвлөж байна – калорийн тооцоо хийхийн зэрэгцээ өөх тосны хэмжээг мөн хянах хэрэгтэй. Ихэнх хүмүүс тослог болон тослоггүй сүүний амтыг ялгадаггүй, цагаан тахианы махыг улаан махнаас ялгахгүй хүмүүс ч бий.

5 зохистой хүнс: тослоггүй аарц, тахианы дотор мах, далайн хүнс, далайн загас.  

5. Таны гадаад төрхөд нөлөөлөх хүнс Танд ханаагүй тосны хүчил шаардлагатай – үүний ачаар таны арьс эрүүл, уян хатан чанараа алдахгүй. Өдөрт багаар бодоход 2 литр ус ууна (цай, кофе биш). Шингэний дутагдалд орсон арьс амархан үрчлээтэж өнгөө алддаг болохыг анхаарна уу. 5 зохистой хүнс: цэвэр ус, оливийн тос, бүйлсэн самар, маалингын тос, авокадо.  

6. Идэхэд тааламжтай турахад туслах хүнс Хэрвээ та хоол хүнсээ сайтар сонгож иддэг нэгэн бол амтнаас гадна бүтцийг нь сайтар анхаарч байна уу. Зарим нэг нь шаржигнасан хоолонд дуртай – энэ нь төмсний юу эсвэл алимны чипс болох нь чухал бус (хатаасан алим). Амттанд дурлагчид нарийн боовны толь шиг гялалзах кремийг идэхийг хүснэ. Харин хүүхдүүд бүхэл үрийн талхнаас татгалздаг бол энэ гурилаар хийсэн жигнэмгийг амаа олохгүй иднэ. Амтаа өөрчлөөд үзээрэй. 5 зохистой хүнс: шаржигнасан ногоо, жимс – алим, лууван, амтат чинжүү, цоохор майлз зэрэг, сүүн бүтээгдэхүүнийг сахаргүй хөөсрүүлж уух, жимсний нухаш, тослоггүй тахианы элэгний нухаш, шүүслэг жимс.  

7. Биед шингэн хуримтлуулахгүй хүнс Хамгийн энгийн арга – фитнес тест хийх: төхөөрөмж таны булчин, өөх, усны хувийг гаргаж өгнө. Тестгүйгээр ч хүн өөрийн биеийн индексийг тодорхойлох боломжтой, өөрөөр хэлбэл биед шингэн хуримтлагдсан эсэхийг мэдэж болно: “хурдан” нүүрс ус болон давс ихтэй хүнс хэрэглэдэг үү? Давсныхаа хэрэглээг хяна: өдөрт 1 цайны халбагаас хэтэрч болохгүй. Усанд сэлж бай, биеэс илүүдэл шингэн хөөх хоол хүнс түлхүү хэрэглэнэ. Гэхдээ шээс хөөх нэмэлт тэжээлээс зайлсхийнэ: энэ нь хиймлээр шээс хөөж хүний биед шаардлагатай эрдэс бодисыг давхар хөөж эрүүл мэндэд сөргөөр нөлөөлнө. 5 зохистой хүнс: ногоон цай, усаар шингэлсэн жүржийн шүүс, жимсний морс, сахаргүй нимбэгийн ундаа, цоохор майлз болон ногооны шүүс.  

8. Тантай байнга цуг байх хоол хүнс Таны зорилго – идэх хоолны хэмжээ болон төрлийг хянах чадвараа алдахгүйн тулд хэзээ ч өлсөхгүй байх ёстой. Энэ зорилгод хүрэх үндсэн систем – хувилсан хооллолт. Өдөрт 6 удаа, гэхдээ багаар идэж сурна. Тиймээс үндсэн хоолны завсраар эрүүл хөнгөн зууш хэрэглэх, хаана ч идэж болох: явуут дундаа, ресторанд, ажил дээрээ. 5 зохистой хүнс: гадил, хагас литрийн савлагаатай тослоггүй сүүн бүтээгдэхүүн, бүхэл үрийн талх, самар, хатаасан жимс.

  9. Шинэ бие босгоход туслах хоол хүнс Хэрвээ та спортоор хичээллэдэг бол – зөвхөн хоолны дэглэмээр хүссэн зорилгодоо хүрч чадахгүйг ухаарна, танд барилгын материал хэрэгтэй. Хамгийн гол нь – тэнцвэрийг олж тослог багатай уургийн эх үүсвэрийг сонгох. 5 зохистой хүнс: тослог багатай бяслаг, тослоггүй аарц, цагаан загас, шош, өндөгний шар.  

10. Таныг турахад дэмжих хоол хүнс Дурын хязгаарлалт болон өөрчлөлт- сэтгэл санааны хувьд дарамт болдог бөгөөд аз жаргалыг мэдрэхийн тулд та “чихмээр” санагдана. Хөргөгч рүү явахаасаа өмнө аз жаргалын гормон хэрхэн ажилладаг болохыг мэдэж аваарай, биед хэрхэн ялгарч эхэлдэг болохыг судлаарай. 5 зохистой хүнс: элдэв нэмэлтгүй хар шоколад (какаоны хэмжээ 75%-иас багагүй), самар, улаан лооль, оливийн тос, хасарваань.   Өөх хайлуулж гуалиг болгох тусгай хоол хүнсний жагсаалтыг сэтгүүлийн нүүрнээс хайх хэрэггүй. Илүүдэл жингээ хасаж сэтгэл санаагаа сэргээхэд жирийн л хоол хүнс байхад болно, ногоо, тослоггүй тараг, будаа, тахианы мах. Хамгийн гол нь ухаалаг хэрэглээ, ид шидийг хүлээлгүй өдөр болгон өөр дээрээ ажиллах хэрэгтэй.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН