Нүүр хуудасМэдээӨмнөговь аймагт "Алтан элс-Элсний баяр-2022' арга хэмжээ зохион байгуулагдлаа

Өмнөговь аймагт “Алтан элс-Элсний баяр-2022′ арга хэмжээ зохион байгуулагдлаа

Жил бүр уламжлал болгон зохион байгууллагддаг “Алтан элс-Элсний баяр-2022” арга хэмжээ 8 дугаар сарын 19-21-ний өдрүүдэд Өмнөговь аймгийн Сэврэй суманд зохион байгуулагдлаа. 

Энэ удаагийн элсний баярт дотоодын аялагч амрагчид 5500 орчим, гадаадын жуулчид 104, нийт 1100 автомашин цугларсан өргөн дэлгэр арга хэмжээ боллоо. 

Тус өдрүүдэд орон нутгийн үйлчилгээ эрхлэгчид буюу гэр буудал 13, жуулчны бааз 4, худалдаа үйлчилгээ эрхлэгч 20 орчим иргэн, аж ахуйн нэгж иргэдэд үйлчилгээ үзүүлж, 420 гаруй сая төгрөгийн орлого оллоо.

Зөвхөн тусгай хамгаалалттай газарт нэвтрэх хураамжийн төлбөрт өдөрт 5.0 сая төгрөг төлөгдсөн байна. 

Элсний баярын арга хэмжээний хүрээнд Элсний волейбол, Холын зайн гүйлт, Авто машин мотоциклын уралдаан, элсний оргил булаалдах тэмцээн, Sand art and DJ night, яруу найргийн тэмцээн, элсний сүмо, элсний олс таталт зэрэг тэмцээн уралдааны контэнтүүд төлөвлөгдсөн нь үзэгч, аялагчдад маш сонирхолтой, оролцоог нь хангах боломжтой байснаараа онцлог байлаа.

Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас ирэх жилээс эхлэн 21 аймгийн онцлох эвэнт арга хэмжээг улирлын хамаарлыг бууруулах, өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилтын хүрээнд бодлогоор дэмжин ажиллана.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН