Нүүр хуудасМэдээӨмнөх оны энэ үеэс экспорт 42.2 хувь өсжээ

Өмнөх оны энэ үеэс экспорт 42.2 хувь өсжээ

Гадаад худалдааны нийт бараа эргэлт 2022 оны эхний есөн сарын байдлаар 15.2 тэрбум ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеэс 32.5 хувиар өссөн.

Экспорт импортоос давамгайлж 2.5 тэрбум ам.доллароор нэмэгдсэн үзүүлэлттэй байгаа ба нийт экспорт 8.9 тэрбум ам.долларт хүрчээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 2.5 тэрбум ам.доллар буюу 39.3 хувиар өссөн дүн хэмээн Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас мэдээлэв.

Үүнээс эрдэс бүтээгдэхүүний экспортыг онцлон үзвэл 8.4 тэрбум ам.долларт хүрсэн байгаа нь өнгөрсөн оны мөн үеийн гүйцэтгэлээс 2.4 тэрбум ам.доллар буюу 42.2 хувиар ихэсжээ. Чулуун нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр, цайрын баяжмал, хайлуур жонш, молибдены баяжмал, боловсруулаагүй нефть, боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алт, мөнгө, тунгаасан зэс ба хайлш зэрэг уул уурхайн бүтээгдэхүүн нь нийт экспортын 94.3 хувийг эзэлж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН