Нүүр хуудасМэдээӨнөөдрөөс эхлэн сургуулийн автобусыг дараах 37 чиглэлд явуулна

Өнөөдрөөс эхлэн сургуулийн автобусыг дараах 37 чиглэлд явуулна

Энэ хичээлийн жилд сургуулийн автобусыг дараах 37 чиглэлд явуулахаар төлөвлөсөн бөгөөд өнөөдрөөс буюу есдүгээр сарын 6-наас эхлэн сурагчдад үйлчилж байна. Сургуулийн автобусаар зөвхөн бага ангийнхан бус, нийт сурагчид үйлчлүүлэх боломжтой.

Улаанбаатар хотын хэмжээнд 286 ерөнхий боловсролын сургуульд 341.500 сурагч энэ жил суралцана. Төрийн өмчийн 152, төрийн бус өмчийн 134 сургуульд шинээр 38.842 сурагч элсэн орсон. Өнгөрсөн онд нийслэлийн хэмжээнд давхардсан тоогоор 5600-6300 сурагч сургуулийн автобусаар зорчсон байна.

2021-2022 оны хичээлийн жилд хотын төв буюу Их тойрууд байршилтай 17 сургууль,  хотын захын нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмж тааруу  12 сургуулийн сурагчдад зориулж сургуулийн автобусаар үйлчлэхээр болжээ. Их тойрууд байршилтай сургуулиудын хувьд хүүхдээ хүргэх, авах гэсэн эцэг эхчүүд автомашинаар зэрэг зорчин авто замд ачаалал үүсгэдэгтэй холбоотойгоор сургуулийн автобусаар үйлчлэх болсон юм.

Харин хотын захын сурагчдын хувьд нийтэд үйлчилдэг автобусны тоо цөөн байдгаас хүлээлт үүсгэхийн сацуу хүүхэд багачууд автобусанд сууж чадахгүй хоцрох тохиолдол гардаг аж. Тиймээс хотын захын 12 сургуулийн сурагчдыг сургуулийн автобусаар хичээл сургуульд нь хүргэхээр болжээ.

Нийслэлийн хэмжээнд сургуулийн автобусыг гурав дахь жилдээ явуулж байгаа бөгөөд энэ ажилд нийтийн тээврийн компаниуд идэвх санаачилгатай оролцож, нийгмийн хариуцлагын хүрээнд 3-5 автобусыг нийтийн тээврээс чөлөөлж, сургуулийн автобус болгон үйлчилж байгаа аж.


1. Хотын БАРУУН, ЗҮҮН хэсгийг шууд холбосон хэвтээ тэнхлэг дагуу үйлчлэх зургаан чиглэлд

(Дамжин суултгүй явах)


2. Хотын ХОЙД, УРД хэсгийг шууд холбосон босоо тэнхлэг дагуу үйлчлэх дөрвөн чиглэлд 72 их багтаамжийн автобус

(Дамжин суултгүй явах)

3. Хотын алслагдсан хэсгийн иргэдэд Богино эргэлтээр, зургаан чиглэлд үйлчлэх 52 их багтаамжийн автобус 

  • Баруун хэсгийн хэсгийн иргэдийг 5 шар, Саппоро хүртэл,
  • Зүүн хэсгийн иргэдийг Офицеруудын ордон, Дүнжингарав худалдааны төв хүртэл 

4. Тойргоор явах таван чиглэлд 80 их багтаамжийн автобус

5. Бусад буюу хуучин маршрутаараа үйлчлэх 30 чиглэлд 500 их багтаамжийн автобус

6. Хот орчмын буюу Шаргаморьт, Городок, Тэрэлж, Налайх, Өлзийт, Туул тосгон, Санзай, Найрамдал зуслан, Био комбинат, Эмээлт, Хонхор, Мал бордох,  Баруун түрүү зэрэг 13 чиглэлд 68 их багтаамжийн автобус, 30 дунд багтаамжийн автобус

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН