2026 оны 05-р сарын 18-ны 08 цагаас 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ:
Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун, төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орно. Ихэнх нутгаар баруунаас секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүнэ. Увс нуур болон Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр +6…+11 градус, говийн бүс нутаг, Дарьгангын тал нутгаар +17…+22 градус, бусад нутгаар +11…+16 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. +14…+16 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. +13…+15 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. +11…+13 градус дулаан байна.
05 цагт Улаанбаатар: +1 градус дулаан, харьцангуй чийг 47 хувь, агаарын даралт 862 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.





