Нүүр хуудасМэдээӨсвөрийн шатарчид тивийн АШТ-д амжилттай өрсөлдөж байна

Өсвөрийн шатарчид тивийн АШТ-д амжилттай өрсөлдөж байна

Индонезийн Бали хотноо үргэлжилж байгаа 2022 оны өсвөрийн шатарчдын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний рапид тэмцээний хувийн болон багийн төрөлд өрсөлдсөн Монголын багаас 19 мөнгө, хүрэл медальтнууд тодорлоо.

Индонезид энэ сарын 13-22-ны өдрүүдэд Ази тивийн аварга шалгаруулах өсвөрийн шатарчдын тэмцээн өнөөдөр 4 дэх өдрөө үргэлжилж Рапид төрлийн тэмцээний шагнал гардуулах ёслол болж Монголын бяцхан мастерууд шагналаа гардаж авсан байна.

Хувийн шагнал:

18 насны хөвгүүдийн ангилалд: Х.Итгэлт мөнгөн медаль 

9-10 насны охидын ангилалд: М.Цэлмэг мөнгөн медаль

Багийн шагнал:

8 насны хөвгүүдийн ангилалд: М.Батзолбоо,З.Өнөмөнх, С.Амарбаяр хүрэл медаль

10 насны хөвгүүд ангилалд: Т.Түвшинтулга, М.Ананд, С.Баярдүүрэн хүрэл медаль

8 насны охид ангилалд: И.Цэлмүүн, О.Оюун-Эрдэнэ, Э.Болортунгалаг хүрэл медаль

10 насны охидын ангилалд: М.Цэлмэг, Б.Буянхишиг мөнгөн медаль

12 насны охидын ангилалд: Г.Урангоо, М Маргад, Б.Уянгалянхуа мөнгөн медаль

14 насны охидын ангилалд: Э.Хүслэн,Э.Эмүжин,Э.Энхрий мөнгөн медаль

Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний Стандарт төрлийн тэмцээний 6 дугаар өргийн тоглолтууд өнөөдөр өндөрлөсөн.

Манай өсвөрийн тамирчид өнөөдөр амраад 10 дугаар сарын 19, 20-ны өдрүүдэд стандарт төрлийн финалын чухал өргүүдээ тоглоно.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН