16.1 C
Ulaanbaatar
Мяг, 22 6 сар 2021 10:04:00
Нүүр хуудасБусад0-17 насны хүүхдүүд халдварт өртөх нь нэмэгдэж байна

0-17 насны хүүхдүүд халдварт өртөх нь нэмэгдэж байна

Шадар сайд ЭМЯ-нд ажиллав.

Улсын хэмжээнд 54 мянган жирэмсэн эхчүүд вакцинд хамрагдаагүй байгаа учраас хөл хүнд болон хөхүүл ээжүүдийг удахгүй AstraZeneca, Pfizer, VeroCell вакцинаас сонголтоороо хийлгэх боломжийг олгохоор төлөвлөжээ.

Харин одоо вакцин хийлгээгүй эрсдэлт бүлэг буюу 0-17 насны хүүхдүүдийн дундах халдвар өдөр ирэх тусам нэмэгдэж, нийт тохиолдлын 27.5 хувьд хүрээд буйг хаана хаанаа анхаарах нь чухал байгааг энэ үеэр онцолж байлаа.

КОВИД-19-ийн халдварын улбаатай нас баралтын шалтгаан, нөхцөлийг эмнэлзүйн шинж тэмдэг, суурь өвчлөл тус бүрээр нарийвчлан тогтоож, эрсдэлийн үеийн хариу арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэхийг Шадар сайд үүрэг болгов.

Эх сурвалж: Монгол Улсын Шадар сайдын мэдээлэл

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

- Advertisment -

ИХ УНШИГДСАН