Нүүр хуудасМэдээТөгөлдөр хуурч С.Саянцэцэгийг Монгол Улсын соёлын элчээр томиллоо

Төгөлдөр хуурч С.Саянцэцэгийг Монгол Улсын соёлын элчээр томиллоо

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Сангидоржийн Саянцэцэгт Монгол Улсын Соёлын элчийн гэрчилгээг гардуулан өглөө. 

С.Саянцэцэг Монгол Улсаа хилийн чанадад сурталчлах, соёл урлаг түүхийн хоёр талын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх үүрэгтэй ажиллах юм.

Төгөлдөр хуурын олон улсын тэмцээний шүүгч С.Саянцэцэг Москва, Софи, Мексик, Мадрид зэрэг томоохон дуурийн театруудаас гадна сонгодог урлагийнхны дэлхийн тавцан болсон алдарт Карнеги Холлд уран бүтээлээ эгшиглүүлсэн анхны монгол уран бүтээлч билээ. 

Эх сурвалж: Гадаад Харилцааны Яам

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН