9 C
Ulaanbaatar
Лха, 12 5 сар 2021 13:10:24
Нүүр хуудас Мэдээ Богд Хан уулын араар барих авто замыг тавихад 116 иргэн саад учруулж...

Богд Хан уулын араар барих авто замыг тавихад 116 иргэн саад учруулж байна

Хан-Уул дүүрэгт буюу Богд Хан уулын араар барих авто замын төлөвлөгөөнд саад үүсээд байгаа талаар нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газар болон Авто замын хөгжлийн газраас өнөөдөр /2019.9.13/ мэдээлэл хийлээ.

Улаанбаатар хотын ерөнхий, Авто замын газрын мастер төлөвлөгөөний дагуу Хан-Уул дүүргийн дөрөв, зургадугаар хороо буюу Богд Хан уулын арын хэсэгт 13 км, зургаан эгнээ бүхий гол зам, 23 км туслах зам тавихаар төлөвлөжээ. Гэвч тухайн хэсэгт иргэн, аж ахуйн нэгжүүд хууль бусаар барилга бариад эхэлсэн нь хүндрэл учруулж байгаа аж.

Тиймээс тухайн хэсэгт барилга барьж, газар эзэмшиж буй иргэн, аж ахуйн нэгжүүдэд хугацаат үүрэг өгчээ. Мөн зарим аж ахуйн нэгжийн барилгыг албадан буулгасан байна. Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газар болон Авто замын хөгжлийн газраас автозам барих ажлыг дэмжин, хамтран ажиллахыг иргэн, аж ахуйн нэгжүүдэд мэдэгдсэн юм.

Түүнчлэн зам барих хэсэгт 2015 онд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдын тушаалаар аялал жуулчлалын зориулалтаар олгосон 58.2 га газар буюу 116 иргэн, аж ахуйн нэгжийн газар багтаж байгаа аж.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

- Advertisment -

ИХ УНШИГДСАН