Нүүр хуудасМэдээ17 настай тамирчин Давид Попович 100 метрийн чөлөөт сэлэлтийн төрөлд дэлхийн шинэ...

17 настай тамирчин Давид Попович 100 метрийн чөлөөт сэлэлтийн төрөлд дэлхийн шинэ рекорд тогтоожээ

Бямба гарагт Италийн нийслэлд болж буй Европын аварга шалгаруулах тэмцээний үеэр Румыний 17 настай тамирчин Давид Попович 100 метрийн чөлөөт сэлэлтийн төрөлд 46.86 секундээр дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоожээ.

Энэ төрлийн өмнөх дээд амжилтыг 2009 онд Бразилын Сезар Сиело тогтоож байсан ба Попович үүнийг нь 0.05 секундээр ахиулсан байна.

Энэ оны эхээр 100 болон 200 метрийн чөлөөт сэлэлтээр дэлхийн аварга болж байсан Попович төрөлдөө хамгийн залуу дээд амжилт эзэмшигч болж байгаа юм.

Одоо тэр өөрийнхөө дээд амжилтыг эвдэж, 45 секундэд хүрэх зорилготой байгаагаа хэвлэлд ярьжээ.

Өмнөх дээд амжилтыг эзэмшигч Сиело “Энэ өдөр ирэхийг би мэдэж байсан. Миний тогтоосон дээд амжилт 13 жилийн дараа эвдэгдлээ. Баяр хүргэе, Попович! Дээд амжилтыг ийм удаан эзэмшсэндээ баяртай байна. 100 метрийн чөлөөт сэлэлтийн төрлийн хамгийн хурдан тамирчин шинээр гарч ирлээ. Тэр дөнгөж эхэлж байна” гэж твиттер хуудсандаа бичсэн байна.

Эх сурвалж: CNN

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН