Нүүр хуудасМэдээ2018/07/25 Өнөөдрийн зурхай 12 орд

2018/07/25 Өнөөдрийн зурхай 12 орд

ХОНЬ

Таны туршлага таныг гайхшруулж болно. Үр ашигтай ажил хийх болно. Сурталчилгааны тухай мэдээ мөнгөний асуудлыг шийдэхэд тусална. Зээл авах болон эрх мэдэл бүхий хүмүүсээс тусламж хүсэхэд тохиромжтой үе. Хостойгоо шөнийг хайрын онцгой шөнө болгохоор хичээ. Одод танд янаглалын эрч хүчтэй долгион, тачаангуй мэдрэмж илгээх болно.

ҮХЭР

Бие махбодын нөөц боломж өндөр байх тул өөрийн нэмэгдэж буй эрч хүчийг оновчтой байдлаар ашигла. Таны зоригтой өөртөө итгэлтэй байдал санхүүгийн асуудлыг шийднэ. Ажлаа хийсэн бол хөгжилтэй байдлыг үүсгэж, найзуудтайгаа салхинд гар. Дараагийн ажлын өмнө эрч хүч, тамир тэнхээ эргэн ирж тайван болно.

ИХЭР

Ухаалаг хүмүүс бүх анхаарлаа төвлөрүүлэн хүнд цохилтоос болж унаад байгаа ажил хэргийг барьж авна. Мөн өөрийн биеэ амрааж бусдад түр даатгаад байгаа бол бусдын үгэнд итгэхээс илүүтэйгээр өөрийн судалгаа шинжилгээнд итгэх нь хамаагүй дээр. Сонссон бүхэндээ итгэх гэсний хэрэггүй. Бие оюун бодол сэтгэл санаагаа сайн цэнэглэж аваарай. Тайвшруулах дасгал бясалгал хийж, бага ч гэсэн тогтсон нэг хэвийн үйл ажиллагаагаар удирдуулахгүй байх хэрэгтэй.

МЭЛХИЙ

Аливаа мэдээллийг зөвхөн хүлээн аваад зогсохгүй, тэдгээрийн үндсэн дээр амьдралын сайн муугийн тухай ойлголтоо гүнзгийрүүлнэ. Тухайн тохиолдолд бусдын алдар нэрээс илүү тэдний хувийн зан чанарууд таны анхаарлыг татах ёстой. Энэ нь таны нийгэмд эзлэх байр суурийг дээшлүүлж, ашиг орлого авчирна. Ном их унш. Бие дааж суралц. Өөрийн замаа сонго. Хөнгөн хялбар зам бүү хай.

АРСЛАН

Хосуудын харьцааны бат бэхийг шалгана. Хэдийгээр хамгийн хүнд үе ард хоцорсон боловч зарим нэгэн үл ойлголцол үл итгэлцэл бий болж байна. Гэвч холбоогоо бэхжүүлэх боломж байна. Бие биедээ бага зэрэг амсхийх зав олго. Тэгвэл ямар ч асуудал хялбархан хэвэндээ орох болно. Хууль бүү зөрч. Тэгвэл энэ өдөр сайхан өнгөрнө. Өнөөдөр бизнесийн уулзалт хэлэлцээ хийхэд тийм ч тохиромжтой өдөр биш гэдгийг сана.

ОХИН

Ажил дээр нөхцөл байдал туйлын тайван байна. Үүний хүчээр та цаг зарцуулалт ихтэй ажлуудыг нэг дор богино хугацаанд хийж чадна. Нөхцөл байдалд захирагдан, урсгалын дагуу хөвөхийг хүсээгүй л бол зуршил болсон амьдралын хэв маягаасаа татгалзвал ашигтай. Сунжирсан ажил хэргээ дуусга. Харин огцом шийдвэр гаргахдаа ч судалгаан дээр тулгуурла. Тоо худлаа хэлэхгүй.

ЖИНЛҮҮР

Өнөөдөр ажилдаа байдаг бүхнээ зориулдаг хүмүүс өөрийн үүрэг хариуцлагаа мартах төлөвтэй байна. Мэргэжлийн хүмүүс хүртэл өнөөдөр алдаж мэдэхээр байна. Гэртээ чухал юм худалдаж авч өндөр үнэ төлөх зэргээ хойшлуулах хэрэгтэй. Хайрын асуудал тань тогтворгүй байж мэдэх тул энэ хэдэн өдөрт амьдралаа ганхуулахгүй байх тал дээр анхаараарай. Таныг инээлгэж чадах хэн нэгэнтэй нийлж орой хотоор зугаалахаар гадагшаа гараарай.

ХИЛЭНЦ

Нилээн завгүй бөгөөд сэтгэл гонсгор болно. Ажлын гүйцэтгэлийн хугацааг урагшлуулснаар үүрэг хариуцлага нэмэгдэнэ. Бичиг цаасны ажлаа буруу хийсэнээс ажил хойшлоход хүрнэ. Өөрийн хэлж буй саналуудын дагуу юу хийж чадахаа л хий. Зарим нэг зүйлс бүтэлгүйтвэл энэ нь таны буруу биш, өөрийгөө бүү зэмлэ. Ажлын гүйцэтгэлтэй холбоотой төөрөгдөл бий болох ба ажилтай холбоотой зүйлс бүрхэг байна. Тиймээс бизнесийн асуудалд таны чухалд тооцож байгаа бүхнийг нягталж үзэн гэрээ хэлэлцээрээ бататга.

НУМ

Өнөөдөр хайрын харьцаа урьдынхаасаа харьцангуй сайн байна. Удаан, тогтвортой байдлаараа уралдаанд ялна гэдгийг ухамсарла. Тиймээс та тууштай байж, үүргээ алхам алхмаар урагшлуулж дахин шалга. Тэгвэл ажлын үр дүн амжилттай байх болно. Таны үйл ажиллагаанд сөрөг бодлууд саад болох үед амархан хийж чадах ажлаа ч та түр зогсооно. Ажлын дараа хийсэн ажлуудаа хамт олонтойгоо ярилцах нь сайхан санаа байх болно. Зарим нэг арга хэмжээнд оролцон хамтдаа инээлдэх ч, сул талаа битгий харуул.

МАТАР

Хэрвээ гэр бүлд тань ямар нэг ноцтой асуудал байгаа бол туршлагатай хүмүүсээс туслалцаа авахад гэмгүй. Ингэснээр өмнө нь хэзээ ч бүтэшгүй мэт санагдаж байсан асуудал маш амархан болж хувирах болно. Сэтгэлийн зовлон, стресс нь хамгийн ноцтой асуудал учраас оюун санаагаа тайвшруулах амьсгалын дасгал хийж, биеэ амраа. Илүү цагаар ажиллахаас эрс татгалз, харин оронд нь гэрийн сайхан хоол идэж амрах нь үр дүнтэй. Хайрыг мөнгөөр худалдаж авдаггүй юм.

ХУМХ

Хэдийгээр ажил тань таниас анхаарлаа хандуулахыг шаардах ч, гэрийн асуудал илүү яаралтай байна. Гэртээ хийх ажлын төсөл төлөвлөгөө ямар ч саадгүй хурдан бүтэх ба эдгээрийг хийх явцад ямар ч гунигтай байдал үүсэхгүй. Харин энэ хирээр ажил цалгардсаныг зохицуулах хэрэгтэй болно. Үүнээс болж хайртай хүнээс тань ирэх шүүмжлэл таныг зөв чиг рүү чиглүүлэх болно.

ЗАГАС

Хэдийгээр ажил тань таниас анхаарлаа хандуулахыг шаардах ч, гэрийн асуудал илүү яаралтай байна. Гэртээ хийх ажлын төсөл төлөвлөгөө ямар ч саадгүй хурдан бүтэх ба эдгээрийг хийх явцад ямар ч гунигтай байдал үүсэхгүй. Харин энэ хирээр ажил цалгардсаныг зохицуулах хэрэгтэй болно. Үүнээс болж хайртай хүнээс тань ирэх шүүмжлэл таныг зөв чиг рүү чиглүүлэх болно.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН