УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, хуралдааны шийдвэрээ танилцууллаа. Ээлжит хурлаас гарсан шийдвэрийн талаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн:
“Цахилгаан, дулааны төлбөрийн улсын төсвөөс бус, “Эрдэнэт үйлдвэр” нийгмийн хариуцлагынхаа хүрээнд шийдэж байсан асуудал. Тиймээс 2022 оны нэгдүгээр сарын 1-ээс хувь хүн, аж ахуй нэгж өөрөө төлдөг хуучин хэлбэр рүүгээ ороод явна” хэмээсэн юм.