Жилийн нийлбэр хур тунадасны орон зайн тархалтыг авч үзэхэд Хэнтийн нуруу, Хэрлэн, Онон, Туул, Орхон, Сэлэнгэ, Тамир зэрэг томоохон голын ай сав орчмоор 404.7-618.6 мм, Хөвсгөлийн уулс, Хангайн нуруу, тал хээрийн болон говийн бүс нутгийн зарим хэсгээр 300.7-396.1 мм, Алтайн нуруу, бусад нутгаар 100-296 мм, Ханхөхийн нуруу, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн зарим хэсгээр 50-100 мм, Говь-Алтайн Тоорой, Ажбогд орчмоор 23.5-43.8 мм орсон байна. Жилийн нийлбэр тунадасны хамгийн их утга нь Төв аймгийн Мөнгөнморьт суманд 618.6 мм тунадас оржээ.
Э.Номин-Эрдэнэ