УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн, Л.Соронзонболд нар 2027 оны улсын төсвийг УИХ-аар хэлэлцэх явцад санал өгч ирэх оны төсөвт хэд хэдэн ажлыг нэмж тусгуулжээ. Үүнд:
- Цэцэрлэгийн барилга, Дорнод, Хэрлэн сумын 2-р баг,
- Цэцэрлэгийн барилга, Дорнод, Хэрлэн сумын 3-р баг,
- Цэцэрлэгийн барилга, Дорнод, Хэрлэн сумын 7-р баг,
- Политехник коллежийн барилга, 640 суудал, Дорнод, Хэрлэн сум
- Эрүүл мэндийн төвийн барилга, Матад сум,
- Цагдаагийн газрын барилгын өргөтгөл, Дорнод, Хэрлэн сум
- Хатуу хучилттай автозам, Дорнод, Баянтүмэн сум
Өмнө нь тусгагдсан ажлууд:
- Сургуулийн барилга, 160 суудал, спорт заал, номын сангийн барилга, Дорнод, Гурванзагал сум,
- Сургуулийн барилга, 160 суудал, спорт заал, номын сангийн барилга, Дорнод, Цагаан-Овоо сум,
- Хүүхдийн цэцэрлэгийн барилга, Дорнод, 100 ор, Баян-Уул сум
- Хүүхдийн цэцэрлэгийн барилга, 100 ор, Дорнод, Чулуунхороот сум,
- Хүүхдийн цэцэрлэгийн барилга, Дорнод, Хэрлэн сум, 1-р баг,
- Дотуур байрны барилга, 100 ор, Дорнод, Сэргэлэн сум
- “Ногоон сургууль” төслийн хүрээнд 4 сургууль сэргээгдэх эрчим хүчээр хангагдах төсөл
- Хүүхэд, залуучуудын хөлбөмбөгийн сургалт, хөгжлийн битүү талбай,
Мөн
- Дорнод аймгийн Музейн барилгыг дуусгаж ашиглалтад оруулахад шаардлагатай санхүүжилт, Чойбалсан хотын Мянгат хорооллын арын замыг дуусгаж, ашиглалтад оруулахад шаардлагатай санхүүжилтийг тус тус тусгуулжээ.
Ингэснээр 2027 онд Дорнод аймагт шинээр 16-18 барилга, байгууламж, автозамын ажил эхэлнэ.





