Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны А/71 дүгээр тушаалаар ТХГН-т нэвтрэх хураамжийн хэмжээг шинэчлэн тогтоосон ба нэвтрэх нэг удаагийн тасалбарыг Welcome to Mongolia уриалгатай нийцүүлэн шинэчиллээ.
Тусгай хамгаалалттай газарт нэвтрэх цэгийн хураамжийн орлогыг Төрийн сангийн дансанд төвлөрүүлэн хураадаг бөгөөд тусгай хамгаалалттай газруудад тулгамдаж буй байгаль хамгааллын үйл ажиллагаатай холбоотой олон ажлуудад ахиц гарах, хамгаалалтын менежментийг илүү сайжрах боломж нэмэгдэж байна.