Нүүр хуудасМэдээQR кодтой албан хаагчид зөвхөн өглөө оройд заасан цагаар л замын хөдөлгөөнд...

QR кодтой албан хаагчид зөвхөн өглөө оройд заасан цагаар л замын хөдөлгөөнд оролцоно

 ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар QR код олгох ажлыг хэрхэн зохион байгуулах талаар танилцууллаа. 

Үйл ажиллагаа нь хязгаарлахгүй байгууллагуудад системд буй тээврийн хэрэгслийн мэдээлэлд үндэслэн QR код олгоно. Өөрөөр хэлбэл өвөл мэдээллийн санд мэдээллээ нийлүүлсэн байгууллагууд автомашиныхаа дугаарыг системд оруулан хүсэлт явуулахад шинэ QR олгогдоно. 

QR кодтой албан хаагчид 07:00~09:00 17:00~20:00 цагт л хөдөлгөөнд оролцоно.smartcar.mn хуудсаар орж хүсэлтээ өгөөд QR кодоо авах боломжтой. 

*Хувь хүмүүст QR код өгөхгүй.

*Цагдаагийн байгууллага QR кодыг газар дээр нь хүчингүй болгох боломжтой *Зөвхөн QR код бус ажлын тодорхойлолтоо авч явна.

*Нийтийн тээвэр ч мөн адил дээрх цагийн хязгаарлалтын дагуу явна. *Байгууллагууд уг цагийн хязгаарлалтад тохируулж үйл ажиллагаагаа зохицуулах ёстой.

*QR кодын систем өнөөдрөөс ажиллаж эхэлсэн тул хуучин QR авч байсан байгууллагууд Smartcar.mn-рүү ороод автомашиныхаа улсын дугаарыг оруулаад кодоо хэвлэж авна.

*Шинээр дэлгүүр нээсэн, тээврийн хэрэгслийн дугаар өөрчлөгдсөн тохиолдолд QR@gov.mn хаяг руу хүсэлтээ илгээнэ. 

*Зөвшөөрлийг бусдад шилжүүлсэн, өөр цагт цорчиж ашигласан бол тухай бүрт нь зөвшөөрлийг цуцлах эрхийг цагдаа нарт өгнө.

*Төр, нутгийн захиргааны байгууллага, төр, орон нутгийн өмчит компаниудын үйл ажиллагааг хамгийн бага түвшинд нь зогсооно. Гарцаагүй шаардалга гарвал салбарын сайдынх нь албан бичгээр зөвшөөрөл олгоно.

*УОК, Дүүргийн онцгой комиссоос бусад, нийслэлийн төр захиргааны байгууллагуудыг зогсооно. Мөн гарцаагүй ажил гарвал Нийслэлийн засаг даргын тодорхойлолтоор зөвшөөрөл олгоно. 

Төрийн тусгай чиг үүрэгтэй байгууллагын алба хаагчид, тухайн байгууллагын тээврийн хэрэгслүүд замын  хөдөлгөөнд оролцоно.

Төрийн захиргааны байгууллагууд, нутгийн захиргааны байгууллагууд ирэх 14 хоногийн хугацаанд тэг зогсолт хийх хэмжээнд хөдөлгөөнийг хязгаарлалт хийх шийдвэр гарсан” хэмээв. 

д/дТөрийн байгууллага, хуулийн этгээд
1Хууль тогтоох, төрийн захиргааны байгууллага, төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага, Авлигатай тэмцэх газар, Сонгуулийн ерөнхий хороо (бүх шатны сонгуулийн байгууллага) (нийт ажилтан, албан хаагчийн 10 хүртэл хувь ажиллах, цагийн хязгаартай)
2Эрүүл мэнд, эмийн сан, эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх байгууллага
3Тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагууд (онцгой байдал, байгаль хамгаалах гааль, мэргэжлийн хяналт, зэвсэгт хүчин бусад цэрэг, тусгай алба, цагдаа, шүүхийн шийдвэр гуйцэтгэх, татвар, нийтийн тээврийн үйлчилгээ)
4Улсын онц чухал болон стратегийн ач холбогдол бүхий объект, байгууллага тусгай цагийн хуваарьтай ажиллах, (Гадаадын дипломат төлөөлөгчийн газар, НҮБ-ын суурин төлөөлөгчийн газар, улсын бүртгэл, гадаадын иргэн харьяатын газар, Нийслэлийн замын хөдөлгөөний удирдлагын төв, “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэг, Чингис хаан, Буянт-Ухаа олон улсын нисэх буудал, иргэний нисэх, МИАТ ТӨХК, “Биокомбинат” төрийн өмчит үйлдвэрийн газар, Стандарт, хэмжил зүйн газар, Үнэт металлын сорьцын хяналтын газар, Үндэсний дата төвийн нөөц төв, Таван толгой түлш ХХК)
5Эрчим хүч, дулаан, усан хангамж
6Хот нийтийн аж ахуй, орон сууцны контор, сууц өмчлөгчдийн холбоо
7Хүнс, ахуйн хэрэглээ, газар тариалан, мал, амьтны өвс, тэжээл, шатахуун, сайжруулсан түлш, хүнсний сав баглаа боодол үйлдвэрлэл. худалдаа. нийлүүлэлт, түгээлт тээвэрлэлт
8Геологи, хайгуул, уул уурхай, газрын тосны олборлолт. одон орон геофизикийн үйл ажиллагаа
9Зайны сургалт, хүүхэд хамгааллын үйлчилгээ, асрамж, халамж, түр хамгаалах байр, Монголын улаан загалмай нийгэмлэг
10Шүүх, прокурор, өмгөөлөл, нотариат (нийт ажилтан, албан хаагчийн 10 хүртэл хувь ажиллах, цагийн хязгаартай)
11Эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэй харуул хамгаалалтын байгууллага
12Банкны үйлчилгээ (10 хүртэл хувь) автомат тооцооны машин
13Хэвлэл мэдээлэл (хязгаартай), харилцаа холбоо, шуудан илгээмж
14Ариутгал, халдваргүйжүүлэлт, хог хаягдлын цэвэрлэгээ, ачилт, цуглуулалт, тээвэрлэлт
15Оршуулгын үйл ажиллагаа

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН