Нүүр хуудасМэдээ21600 га газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авахаар хилийн бүс тогтоосон байхад...

21600 га газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авахаар хилийн бүс тогтоосон байхад лиценз давхардаж олгожээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт орших “Ноён уул”-ыг тусгай хамгаалалтад авахдаа Дархан цаазат газар болгон ангилал ахиулахаар шийдвэрлэсэн. Ноён уул орчмын газрыг Сэлэнгэ аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 1995 оны зургадугаар сарын 29-ны өдрийн 16 дугаар тогтоолоор Монголын эртний Хүннүгийн үеийн түүхийн ул мөр болох булш, эд агуурсыг хадгалсан Ноён уулыг түүх соёлын дурсгалт газар болгон хамгаалах зорилгоор аймгийн тусгай хэрэгцээт газарт авсан байдаг.

Гэтэл орон нутгийн тусгай хамгаалалтад авснаас хойш ашигт малтмалын 12 тусгай зөвшөөрөл олгогдсон байна. Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайд Н.Цэрэнбат Ноён уул орчимд олгогдсон ашигт малтмалын 12 тусгай зөвшөөрлийн олголт, бүрдүүлсэн бичиг баримт хууль зөрчсөн гэж үзэж байгаа тул асуудлыг хуулийн дагуу шалгаж өгөх хүсэлтийг Цагдаагийн ерөнхий газарт хүргүүлжээ.

“Сентерра гоулд”, “Гацуурт”, “Уран”, “Сонгоулд”, “Лучеро” гэсэн таван ААН дээр буй 12 лиценз бий. Гол асуудал нь 1995 онд гадна талаар нь хүрээлсэн 21600 га газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авахаар хилийн бүс тогтоосон байхад лиценз давхардаж олгосон хэрэг гарсан. Иймд хууль хяналтын байгууллагад шалгуулна. Тухайлбал, энэ бүс дотор хууль зөрчин лиценз олгогдсон байх магадлалтай байгаа юм. Үүнийг шалгаж тогтоох хүсэлтийг яамны сайд гаргажээ.

Дашрамд дурдахад, Сэлэнгэ аймагт залуу нарс, хусан ойг хядаж там болгох үндсийг тавьсан алт олборлох 92 тусгай зөвшөөрлийг Ерөө сумын засаг дарга М.Ганбаатар олгосон байдаг. Түүнийг энэ асуудлаар баривчлан саатуулж, шалгаж эхэлсэн байна. Уг хэргийг цагдаагаас АТГ-т шилжүүлж шалгуулахаар болжээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН