Нүүр хуудасМэдээ3000-аас дээш хүүхэдтэй 40 орчим сургуулийг задалж, төрөлжсөн ахлах сургууль, хотхоны бага...

3000-аас дээш хүүхэдтэй 40 орчим сургуулийг задалж, төрөлжсөн ахлах сургууль, хотхоны бага сургууль, цэцэрлэг байгуулна

Улаанбаатар хотод хүүхдийн ачаалал хэтэрсэн буюу 3000-аас дээш хүүхэдтэй 40 орчим сургууль байгааг задалж, төрөлжсөн ахлах сургууль, хотхоны бага сургууль, цэцэрлэг байгуулна гэдгийг Боловсролын яамнаас мэдэгдлээ. Ингэхдээ эдгээр бүх бүтцийн шинэчлэлд төсвийн мөнгийг хүлээх бус төр, хувийн хэвшлийн түншлэлийг нэмэгдүүлж, PPP загварыг ашиглах шаардлагатай гэв.

Дэлхийн банктай хамтран эхний ээлжинд 20-30 сургуулийг бүрэн тоноглохоор төлөвлөсөн. Энэ хүрээнд ирэх 1 сарын хугацаанд төслийн талбайнуудыг эцэслэх, бусад талуудтай санхүүжилтийн бүтцийг тодорхойлохоор ажиллаж байгаа аж.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН