Сайжруулсан шахмал түлшийг нийт 600 цэгт борлуулахаар болсон тухай бид өмнө нь мэдээлсэн. Харин өнөөдрөөс 40 цэгт борлуулж эхлээд байна. Шахмал түлшийг нийслэлд 33 агуулахад 57.887 тонн нөөцөлсөн байна. Ирэх сарын нэгнээс борлуулалтын цэгийн тоо нэмэгдэж эхлэх юм байна. Ингэснээр 300 өрх тутамд нэг борлуулалтын цэг ногдоно гэсэн үг.
Үүнээс гадна түүхий нүүрс тээвэрлэлтийг зогсооход анхаарч, шалган нэвтрүүлэх товчоодод 18 алба хаагчийг гурван ээлжээр томилон, 24 цагаар хянаж эхэлжээ.