18.1 C
Ulaanbaatar
Мяг, 22 6 сар 2021 10:39:46
Нүүр хуудасМэдээ5 сарын 22-ноос иргэдийг орон нутагт зорчуулна

5 сарын 22-ноос иргэдийг орон нутагт зорчуулна

Энэ сарын 22-ноос орон нутаг руу зорчих хөдөлгөөнийг нээнэ гэдгийг УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү хэллээ.

Үргэлжлүүлэн тэрбээр “Хот хооронд зорчих хөдөлгөөнийг зохицуулах журам батлагдсан байгаа. Одоогийн байдлаар иргэд нийслэлээс орон нутаг руу зорчихдоо очих аймгийнхаа онцгой комиссоос зөвшөөрөл авч байна. 

Харин 22-ноос эхлээд аймгийн онцгой комиссоос зөвшөөрөл авахгүй. Хот хооронд зорчих иргэдийг вакцины хоёр тунд хамрагдаад 14 хоносон гэсэн баримтыг нь үндэслээд явуулна. Вакцинд хамрагдаагүй бол PCR шинжилгээ өгсөн байх шаардлагатай. Эцэг эх нь вакцин хийлгэсэн ч хүүхдээ дагуулж явж байгаа бол шинжилгээ өгүүлсэн байна. Гэхдээ 0-3 насны хүүхдээс шинжилгээний хариу шаардахгүй” хэмээн хэллээ. 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

- Advertisment -

ИХ УНШИГДСАН